Мал эмнэлгүүдийн дундын хоршоо нь нийгмийн хариуцлагын хүрээнд малчдын боловсролыг дээшлүүлэх замаар бүтээмжийг нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдал, хүнсний аюулгүй байдал, эрүүл хүнс, чанартай түүхий эд, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “САЙН МАЛЧИН” төслийг “Тооноос чанар” гэсэн уриатайгаар хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Сайн малчин сургалт, сонин, сошиал суваг, page хуудас, телевиз, радиог ашиглан малчдад мэдээ мэдээллийг тасралтгүй хүргэж байна. Жилд сайн малчин сониныг 60000 ширхгийг хэвлэн гаргаж 21 аймгуудын малчдад үнэ төлбөргүйгээр түгээн ажиллаж байна. Уг “Сайн малчин” төсөл маань хуулийн хүрээнд малчид, малын эмч нарт хүрдэг бөгөөд сайн малчин логог Оюуны өмчийн газраар баталгаажуулан сурталчилгаандаа ашиглаж байна.