ХОРШООНЫ ТАНИЛЦУУЛГА

МОНГОЛИАН ВЕТЕРИНАРИ КООПЕРАТИВ
ДУНДЫН 
ХОРШООНЫ ТАНИЛЦУУЛГА

Тус Дундын хоршоо нь анх 2013 онд “Юнайтед прайвет ветеринари клиникс монголиа” дундын хоршоо нэртэйгээр 9 аж ахуй нэгжийн 11 хүний бүрэлдэхүүнтэй үүсгэн байгуулагдаж байсан. Үүсгэн байгуулагдсанаас хойш 1 удаа нэрээ сольж “Монголиан Ветеринари Кооператив” дундын хоршоо болгон өөрчилсөн.

Өдгөө үндсэн болон идэвхитэн 450 гаруй хувийн мал эмнэлгийг өөртөө нэгтгэсэн монголын хамгийн том дундын хоршоог бий болгож чадсан байна.  Монгол улсад бүртгэлтэй УМЭАЦТөв лабораториор баталгаажсан малын эмийг 21 аймгийн 25 гэрээт борлуулагч нараар дамжуулан монгол орны өнцөг булан бүрт ажиллаж байгаа малын эмч, амьдарч байгаа малчидад саадгүй, түргэн шуурхай түгээн ажиллаж байна.

Улс эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ ухамсарлан 12 хүнийг ажлын байраар хангаж татвар шимтгэл төлөлтийг цаг тухайд нь улсдаа тушааж ажиллаж байна.

Тус хоршоо нь Хоршооны тухай хууль, хөдөлмөрийн тухай хууль гээд монгол улсад хэрэгжиж буй хууль дүрмийг чанд баримтлан ажилладаг бөгөөд гишүүддээ нээлттэй ардчилсан зарчмаар тухайн жилийн цэвэр ашигаас ногдол ашиг тараах, өдөр тутмын болон эдийн засаг санхүүгийн бүхий л үйл ажиллагааг Тэргүүлэгч, Хяналтын зөвлөлөөр танилцуулж хэлэлцүүлэн гаргасан тогтоол шийдвэрийг гүйцэтгэх алба мөрдөн ажилладгаараа бусад аж ахуй нэгжээс онцлогтой юм.

Жил бүр бүх гишүүдийн хурлаа хийж гишүүддээ тухайн жилийн үйл ажиллагаа, санхүүгийн аудитоор баталгаажсан тайлан, гишүүдрүү хандаж санаачилж хийсэн бүхий л ажлаа тайлагнахаас гадна улирал бүр тэргүүлэгч, хяналтын зөвлөлийг хуралдуулан хоршооны хэтийн төлөв хөгжил цэцэглэлтэнд шаардлагатай шийдвэрүүдийг тогтоол, шийдвэр хэлбэрээр гарган ажиллаж байна.

Хоршоо нь гишүүддээ зориулан жил бүр уламжилал болгон амралт сувилал, гадаад дотоодын аялал зугаалга, хурал уулзалт, спортын олон төрлийн арга хэмжээнүүдийг зохион байгуулж хэвшсэн бөгөөд давхардсан тоогоор жилдээ дээрх арга хэмжээнд 300 гаруй малын эмчийг хамруулдаг.

Мөн хоршоо нь хамтын ажиллагааны хүрээнд МЭЕГазар, Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоо, УМЭАЦТөв лаборатори зэрэг газруудтай хамтран ажилладаг бөгөөд зарим байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажилладаг билээ. Үйл ажиллагаагаа малчид малын эмч нарт сурталчилах зорилгоор аймгуудын  МЭГазартай хамтран ажиллаж сургалт, уулзалт, зөвлөгөөнд хоршоог төлөөлөн оролцох зэрэг олон арван ажлуудыг хийж байна.

Тус хоршоо нь байгууллагынхаа дэргэд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас баталгаажсан албан ёсны сертификаттай сургалт явуулах зөвшөөрөл авч малын эмч, малчидад төрөл бүрийн онлайн болон танхимын сургалтуудыг явуулж эхлээд байна.

Малчдын боловсролыг дээшлүүлэх тэдэнд чиглэсэн мэдээ, мэдээллийг хүргэх үүднээс “Сайн малчин” контентыг эхлүүлж пэйж хуудас ажиллуулж байгаагаас гадна Малчин телевизтэй гэрээ байгуулан 7 хоног бүрийн лхагва гаригт шууд нэвтрүүлэг цацаж малчдын асуусан асуултанд хариулах тэдэнд малын өвчин болон малын эмийн талаарх мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай хүргэж ажиллаж байна.

Мөн манай хоршоо нь оюуны өмчийг дээдлэгч байгууллага бөгөөд өөрсдийн бүртгэлтэй эмийг улсын бүртгэлийн газарт бүртгүүлж оюуны өмчийн патент авч бүхий л талаар зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүнийг малчдын гарт хүргэдгээрээ бусдаас давуу талтай гэж үздэг.