Дундын хоршооны 2022 онд шинээр санаачлан хэрэгжүүлж байгаа нэг ажил бол Vet HEALTH хөтөлбөр бөгөөд “Скайпро Медтек” компанийн хэрэгжүүлж буй анхны төсөл 4-р эмнэлэгтэй хамтран малын эмч нарын эрүүл мэндийн төлөө тэднийг элдэв төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сайн дурын үндсэн дээр үзлэг оношилгоонд хамруулахаар хамтран ажиллаж эхлээд байна. Үзлэг оношилгоо нь багцаар оруулсан бөгөөд үүнээс сонгон үйлчлүүлэх боломжтой. Энэхүү эмнэлэг нь Монгол улсын хэмжээнд томоохонд тооцогдох 12 давхар нэгдсэн эмнэлэг бөгөөд 2022 оны 2 сараас тогтмол үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
Тус эмнэлэг нь Анагаах ухааны шинэлэг арга, эмчилгээг нутагтаа анхлан нэвтрүүлэгч байж, эмчилгээний эхний жилийн тоог хязгаарлаж, олон улсын туршилтаар ажиллах бөгөөд дэлхийн жишигт нийцсэн эмчилгээ, үйлчилгээ үзүүлж, хавдрын оношилгоо, эмчилгээний нэгдсэн цогцолбор болох зорилготой.