Сайн малчин, малын эрүүл мэндийн нэвтрүүлэг

Тус Дундын хоршоо нь 2016 оноос эхлэн Малчин телевизтэй хамтран “Эрүүл мал монголын баялаг” уриатайгаар Малын эрүүл мэндийн талаар зөв ойлголтыг малчид, үзэгчдэд хүргэхийн зэрэгцээ хамгийн чухал нь мал эмнэлгийн арга хэмжээ, үйлчилгээг зөв оновчтой бөгөөд энгийн ойлгомжтойгоор малчдад сурталчлан таниулах зорилготойгоор нэвтрүүлэг бэлтгэн гаргаж байна. Энэхүү нэвтрүүлэг маань өнөөдрийг хүртэл 28 дугаар гарсан бөгөөд 7 хоног бүрийн пүрэв гаригт 1 шинэ дугаар, ням, даваа  гаригуудад давталттайгаар Малчин ТВ-ээр цацагдаж байна. Мөн тус нэвтрүүлэгт зочин оролцогчоор Хөдөө аж ахуй мал эмнэлгийн салбарын эрдэмтэн, докторууд болон малын эмч, мэргэжилтэн, малчдыг оролцуулдгаараа онцлогтой.