VET LABORATORY
VET LABORATORY

Хөтөлбөрийн зорилго:

Малын эмч мал эмнэлэгт нэн тэргүүнд тавих шаардлагатай зүйлийн нэг бол оношилгоо, эмчилгээний анхан шатны лаборатори юм. Лаборатори бол шинжлэх ухаанд суурилсан туршилт, судалгаа, хэмжилт, сорилт шинжилгээ хийх боломж нөхцөлийг бүрдүүлсэн мөн шинжилгээний үр дүнгээр бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдал, хүнсний хуурамчлалыг ялгах, хортой нэгдлийг илрүүлэх, оношийг тодорхойлох зэрэг олон зорилготой хүнсний аюулгүй байдлыг хангах чухал зүйлийн нэг юм. Тиймээс бид хоршооны хэтийн зорилгын нэг чухал хэсгийг лаборатори гэж үзэн 21 аймаг 365 сумыг анхан шатны лабораторитой болгохоор зорьж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд дараах үйлчилгээг үзүүлнэ.

  1. Лабораторийн сургалт
  2. Зөвлөх үйлчилгээ
  3. Тоног төхөөрөмж, эм урвалж, хэрэглэгдэхүүн
  4. ТЭЗҮ, зураг төсөл гаргаж өгөх
  5. МЭҮНэгжийн мөрдөх стандартууд
  6. Лабораторид хийгдэх шинжилгээнүүдийн талаарх мэдээллүүд