Гадаад харилцааны хүрээнд хэрэгжүүлж байгаа нэг томоохон ажил бол Франц улсын Nantes-Atlantic National Collegeof Veterinary Medicine, Food Science and Engineering, болон Ecole nationale veterinary d”Alford сургуультай хамтран Мал эмнэлгийн үйлчилгээ дадлагын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн ажил юм. 2018, 2019 онуудад дээрх сургуулийн нийт 5 оюутан дундын хоршооны журмаар дадлага хийхээр Монгол улсад хүрэлцэн ирсэн байна. Энэ хөтөлбөрийн гол зорилго нь Монгол улсын мал эмнэлгийн шинжлэх ухаан хувийн мал эмнэлгийн нэгжүүдийн үйл ажиллагааг гадаадын улс оронд сурталчлан таниулах зорилготой бөгөөд зуны улиралд 45 хоногийн хугацаанд хоршооны гэрээт малын эмч нарт дагалдуулан онол болон практик хосолсон дадлагыг хийж гүйцэтгэдэг байна. Цаашид энэхүү арга хэмжээг уламжлал болгохоос гадна жилд дадлагаар ирэх оюутны тоог нэмэгдүүлэх зорилгоор тусгайлсан төсөл боловсруулан ажиллаж байна.