Тус хоршоо анх 2013 онд 12 гишүүнтэй “United private veterinary clinics of Mongolia” буюу “Монголын нэгдсэн хувийн мал эмнэлгүүдийн дундын хоршоо” нэртэйгээр үүсгэн байгуулагдсан.
Тус хоршоо анх 2013 онд 12 гишүүнтэй “United private veterinary clinics of Mongolia” буюу “Монголын нэгдсэн хувийн мал эмнэлгүүдийн дундын хоршоо” нэртэйгээр үүсгэн байгуулагдсан.
Малын эмч мэргэжилтнүүдийг спортоор хичээллэх идэвх санаачилга, оюун ухаан, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, урам зоригийг нэмэгдүүлэх зорилгоор “VET SPORT, VET LIGHT” арга хэмжээнүүдийг анх зохион байгууллаа.
Франц улсын Арева монгол төслийн хүрээнд Дорноговь аймгийн Улаанбадрах сум, Зүүнбаян багийн нутагт “Орон нутгийн болон Хувийн мал эмнэлгийн чадавх, мал эмнэлзүйн мэдлэгийг нэмэгдүүлэх” зорилго бүхий төсөлд хамтран ажиллах гэрээ байгуулав.
Biomectin бүр дотроо зүүтэй болж “Зүүтэй ивомек” гэж шинэчлэгдэн худалдаанд гарлаа.
Монгол улсын малын эмийн стандарт шаардлагыг хангасан Biopara 350 буюу өтний цацлагыг шинээр бүртгүүлж худалдаанд нэвтрүүллээ.
Чех улсын элчин сайдын урилгаар тус улсад зохиогдсон ХАА-н олон улсын үзэсгэлэнд оролцож Хоршооны орчин үеийн чиг хандлагаа тодорхойлон хамтын ажиллагаагаа өргөжүүллээ.
-Малчин телевизтэй хамтран “Малын эрүүл мэнд” нэвтрүүлгийг 7 хоног бүрийн Пүрэв гаригт бэлтгэн эфирт цацаж эхэлсэн
Smart logistic ХХК санхүүгийн программыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн.
-Франц улсын Nantes-Atlantic National College of Veterinary Medicine, Food Science and Engineering сургуулийн малын эмчийн ангийн 2, Ecole nationale veterinary d”Alford сургуулиас 5 оюутан нийт 7 оюутныг Монголын хувийн мал эмнэлгийн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцуулах зорилгоор өөрийн орондоо авчирлаа.
Бадрах Энержи ХХК-тай хамтарч “Таван хошуу малд тохиолдож байгаа төрөлхийн болон олдмол гаж хөгжил, эрхтэн, тогтолцооны гажигтай төл малын судалгаа”-ний ажлыг эхлүүлэн улсын хэмжээний мал эмнэлгийн 819 эмнэлгийг хамруулан төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгалаа.
-Тус хоршоо нь “United private veterinary clinics of Mongolia” нэрээ
“Mongolian veterinary cooperative” дундын хоршоо болгон өөрчилсөн.
-Оюуны өмчийн газраар баталгаажигдсан “Сайн малчин сонин”-г анх удаа эрхлэн гарган малчдын гарт хүргэв.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас Мэргэжлийн сургалтын байгууллагын гэрчилгээ авсан.
Хоршооны тухай хууль шинэчлэгдсэн холбоотой дүрмийн санд өөрчлөлт оруулж шинэчилсэн дүрэм боловсруулан Улсын бүртгэлийн газарт баталгаажууллаа.
-Мон-Атом ХХК, Гурвансайхан ХХК-ын захиалгаар “Ашигт малтмал хайгуулын бүс нутагт байгаа малд үзүүлэх нөлөөг тандан судалж, үнэлгээ өгөх судалгаа”-ний төслийг амжилттай хэрэгжүүллээ.
Хоршоо үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойгоо үндсэн гишүүдтэй 3 үе шаттайгаар ёслол төгөлдөр зохион байгууллаа.Нийт 218 гишүүдийг Улсын бүртгэлийн газарт албан ёсоор гишүүнээр бүртгүүлэн баталгаажуулсан.
- Дундын хоршооны судалгаа, шинжилгээ, хөгжүүлэлтийн болон инновацын ажлын чиглэл, хэрэгжүүлж байгаа эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын явц, үр дүнг хэлэлцэн, шийдвэр гаргах үүрэг бүхий эрдмийн зөвлөлийг салбарын доктор, профессоруудаас бүрдсэн 15 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа