ХОРШООНЫ 7 ЗАРЧИМ
Сайн дурын нээлттэй гишүүнчлэл

Хоршоо сайн дурын байгууллага бөгөөд түүний үйлчилгээг гишүүдийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай хэн бүхэн ашиглах боломжтой. Гишүүдийг хүйс, нийгмийн байдал, шашин шүтлэг, арьс өнгө, улс төрийн үзэл бодлоор гадуурхахгүй, хэн боловч гишүүнээс өөрийн хүсэлтээр гарч, дахин элсэх эрхтэй.


Гишүүдийн ардчилсан удирдлага, хяналт
Хоршоо нь бодлого чиглэл, шийдвэр гаргахад идэвхтэй оролцогч гишүүдийн байгууллага юм. Сонгуулиар үүрэг хүлээсэн эрэгтэй, эмэгтэй ямар ч хүн бүх гишүүдийн өмнө тайлан тавина. Анхан шатны хоршоонд гишүүд санал өгөх тэгш эрхтэй байдагтай адил бүх шатны хоршоог ардчилсан хэлбэрээр зохион байгуулна.

Гишүүдийн эдийн засгийн оролцоо
Гишүүд хоршооныхоо хөрөнгийг аль болох тэнцүү хэмжээгээр бүрдүүлж, ардчилсан хяналт тавина. Ямар ч тохиолдолд энэхүү хөрөнгийн зарим хэсэг нь хоршооны нийтийн өмч байна. Гишүүд орлогыг дараах зориулалтаар хуваана.

Хоршооны бие даасан байдал
Хоршоо, гишүүдийн хяналтад байдаг, бие даасан, өөртөө туслах байгууллага юм. Хэрэв тэд өөр байгууллагатай гэрээ байгуулах эсвэл гадны эх үүсвэрээс хөрөнгө эргэлтэнд оруулбал юуны өмнө гишүүдийн ардчилсан хяналтын дор, хоршооны бие даасан тусгаар байдлыг хангахаар тохирч тусгуулна

Боловсрол, сургалт, мэдээлэл
Хоршоо нь гишүүд, удирдлага, ажилтнуудынхаа хоршооны хөгжилд оруулах хувь нэмрийг ахиулах зорилгоор тэднийг боловсрол олгох сургалтад хамруулна. Тэд олон нийтийн ялангуяа залуучууд, тэргүүлэх ажилтнуудад хоршооны ашиг тус, мөн чанарыг ойлгуулна. Хоршоонд сургалт, мэдээллийг дэмжих зорилгоор боловсрол, мэдээллийн хороо, боловсрол, сургалтад зориулсан сан байгуулж болно.

Хоршоод хоорондын хамтын ажиллагаа

Хоршоод өөрийн гишүүдэд аль болохоор үр ашигтай үйлчлэхийн зэрэгцээ орон нутаг, олон улсын түвшинд хамтарч ажилласнаар хоршооллын хөдөлгөөнийг улам бэхжүүлнэ. Үүний тулд дундын хоршоонд элсэнэ, хоршоодын холбоонд эвлэлдэн нэгдэнэ, эдийн засгийн гадаад харилцаанд бие даан орно.н хороо, боловсрол, сургалтад зориулсан сан байгуулж болно.


Нийтийн эрх ашиг

Хоршоо гишүүдийнхээ батламжилсан бодлогоор дамжуулан оршин буй орон нутгийнхаа тогтвортой хөгжлийг хангахын төлөө ажиллана.