“Монголын малын эмчийн өдөр”-ийг жил бүрийн 11-р сарын 29-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр аймаг, нийслэл, орон нутгийн мал эмнэлэг, мэргэжилтнүүдийн хүсэлт, санаачилгад үндэслэн тус дундын хоршоо нь энэхүү арга хэмжээг жил бүр “VETSPORT” нэрээр уламжлал болгон зохион байгуулж хэвшээд байна. Энэ арга хэмжээ нь малын эмч мэргэжилтнүүдийг спортоор хичээллэх идэвх, санаачилга, оюун ухаан, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, урам зоригийг нэмэгдүүлэх, спортын ур чадварыг дээшлүүлэх, бие бялдрын боловсрол, баг хамт олны нэгдмэл байдал, багаар ажиллах чадварыг бэхжүүлэх зорилготой бөгөөд олон нийтийн оролцоо бүхий өргөн цар хүрээтэй спортын арга хэмжээ юм. Уг арга хэмжээг “Амжилтын өөд” гэсэн уриатайгаар зохион байгуулаад 6 дахь жил болж байгаа бөгөөд нийтдээ давхардсан тоогоор 70 багийн 1140 орчим малын эмч нар спортын нээлттэй 4 төрлөөр оролцдог байна. Зохион байгуулсан 6 жилийн хугацаанд хамгийн олон медалийг Хэнтий аймаг 18 медаль, Дундговь аймаг 17 медаль, Дорноговь аймаг16 медаль тус тус авч тэргүүлсэн байна