Би 30 гаруй жил мал маллаж байна. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэгчээр малыг хайрлаж, зөөлөн хандаж, эрүүл байлгахад анхаарвал мал өөрөө л өснө. Өөрийн болон дүү нарынхтай нийлээд 3000 гаруй мал маллаж байна.
Одооны малчин залуус малд ширүүдээд, тарга тэвээргийн муутгаад давжааруулаад байх нь цөөнгүй харагддаг. Малаа хөөж туухгүй, аль болох тааваар нь бэлчээж, тогтуун сайхан маллах хэрэгтэй. Үүн дээр нэмээд махан тарга сайн авахуулж, малаа тогтмол эмчийн үзлэгт хамруулж, тарилгыг алгасалгүй хийлгэвэл, мал эрүүл байж элдэв зардал гарах нь ч бага байна шүү дээ. Би хавар махан таргыг нь сайн авахуулахын тулд уухгүй ч байсан өдөрт 2-3 удаа усалдаг. Намраас тэжээл бордоог бэлдэж бод малдаа зориулж хөрзөн хороо олноор барина. Түүний хүчинд бод мал өвлийг өнтэй давна. Намар хөрзөнгөө сайтар дэлгэж хатаагаад өвлийнхөө түлээ болгочихно.
Малчдадаа өвлийг өнтэй давж, урин хавартай учран золгохын ерөөе.