Баяндүүрэн миний бие Жаргалант сумандаа 1993 оноос хойш мал маллаж, эрдэнэт сүргээ өсгөн үржүүлж байна. Манайх одоо 2000 гаруй малтай.
Мал маллахад хамгийн чухал зүйл бол жилийн 4 улирлын турш тордох байдаг. Малаа сайн тордъё гэвэл сайтар хариулж, бэлчээрт тааваар нь байлгах хэрэгтэй. Манайх өвөлжилтийн бэлтгэлээ хангахдаа хавар, зун эртнээс тарга хүч авхуулж, тэжээлийг нь хангалттай бэлддэг. Харин хаврын цагт олон малыг нэг дор байлгахаас илүүтэй цөөн цөөнөөр нь хуваан хариулаг. Энэ нь тарга хүч болон төлөө сайн авахад нэмэртэй байдаг.
Манай нутаг бол малыг өсгөн үржүүлэхэд тохиромжтой сайхан нутаг. Нутаг орныхоо бэлчээр тахлагдахаас болгоомжилж айл багатай газар нүүдэллэхийг хичээдэг.
Малын эрүүл ахүй тал дээр мал цаг тухайд нь тарилга, туулгад бүрэн хамруулдаг, хурдан шуурхай үйлчилдэг болохоор мал эмнэлгийн дундын хоршооны үйлчилгээнд сэт сэтгэл хангалуун байдаг.
Одоогийн малчид хүнээр хэлүүлэлтгүй малыг сайн малладаг болсон шүү. Малыг маллахдаа залхууралгүй, малаа гэсэн чин сэтгэлтэй байгаарай гэж захья.