Ойрын хэдэн жилд болоогүй өнтэй өвөл, сайхан зуншлага болж байна. Би 30 гаруй жил мал маллаж байна. Хүн малын зоо тэнэгэр, мал ахуй тарга тэвээрэг сайн авч байна. Малын үнэ ханш ойрын 2 жилд өсөж, үүнийг дагаад малчдын амьдрал ахуй сайжирч байна.
Малаа чанаржуулах үүднээс баруун аймгаас хуц ухна, урд аймгуудаас азарга, бух авчирч малаа алаа эрлийзжүүлсэн. Залуу малчид ховордож байна л гэдэг. Манай нутагт залуу малчид олон бий. Би өөрөө 70 хүрч байна, нутагтаа бараг хамгийн ахмад малчинд тооцогддог тул залуустаа мал маллах арга ухааны талаар боломжоороо зааж зөвлөдөг юм.
Манайх Орхон голынхоо ойролцоо нутагладаг, 20-30 км дотор нүүдэг. Бэлчээрийн даац сүүлийн жилүүдэд мэдэгдэхүйц хэтэрч байна. Өвөл үхэр малаа отор маягаар тусдаа өвөлжүүлдэг. Намар отор хийж байгаад өвөлжөөндөө оройхон бууна.
Отор нүүдэл хийж малын тарга тэвээрэг сайн авахуулбал өвөл алзахгүй.