VET DOCTOR
Я.Ганболд
ХААШУАкадемийн гишүүн (Академич), Мал эмнэлгийн шинжлэх ухааны доктор, ОХУ-ын ШУА-ийн хүндэт доктор,

Зорилго: Бид ХХААХҮйлдвэрийн салбарын эрдэмтэн судлаачдынхаа гаргасан бүтээл болон эрдэм шинжилгээний ажилд хамтарч ажилладаг бөгөөд тэдгээр бүтээлүүдийг малын эмч нарт хүргэн таниулах, сурталчлах зорилгоор мэдээллүүдийг тасралтгүй хүргэн ажиллаж байна. Манай хоршооны зөвлөхөөр Тайж овогтой Яндагийн Ганболд ХААШУАкадемийн гишүүн (Академич), Мал эмнэлгийн шинжлэх ухааны доктор, ОХУ-ын ШУА-ийн хүндэт доктор, Профессор, Монгол улсын зөвлөх малын эмч ажиллаж өөрийн үнэт зөвлөгөөгөө өгч чиглүүлдэг байна.Я.Ганболд нь Украйны ХАА-н Академийг малын их эмч, сэтгүүлч болон  орос хэлний багш мэргэжлээр 1985 онд төгссөн.

Түүний ажил, мэргэжлийн  түүх:

Он

Ажилласан байгууллага, нэгж

Албан тушаал

1985-1988

Улсын Мал Эмнэлэг, Ариун Цэврийн Төв Лаборатори

Шинжлэгч их эмч,

1988-1998

Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн

ЭШ-ний дэд, ахлах, тэргүүлэх ажилтан, Лаборатори, тэнхимийн эрхлэгч, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Төслийн удирдагч

1998-2007

Мал Эмнэлгийн Эмийн Сорилт, Баталгаажуулалтын Улсын Лаборатори

Захирал, төслийн удирдагч

2007-2008

Мал эмнэлгийн хүрээлэн

Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан

2008-2012

Мал эмнэлгийн Хүрээлэн

Захирал, төслийн удирдагч, 

2012-2015

Мал Эмнэлгийн Хүрээлэн

Дэд захирал, Төслийн удирдагч,

2015-2020

Мал Эмнэлгийн Хүрээлэн

“Гарааны рецептор” ХХК-ийн захирал, төслийн удирдагч

2016 оноос

Мал эмнэлгийн эм судлалын хүрээлэн /НҮТББ/

Захирал

2015 оноос

Монголын МЭДХоршоо

Зөвлөх

2017-2021

Монголын Үндэсний Мал Эмнэлгийн Холбоо

Дэд ерөнхийлөгч

Түүний судалгаа шинжилгээний үр дүнд гарган авсан Оюуны өмчөөр патентлагдсан бүтээлүүдийг танилцуулахад:

“БОРДВОР” тарилгын бэлдмэл Биостимулятор  “Бордвор” тарилгын бэлдмэл нь  малын дэлүүний гомогенат 1 хэсэг, изотоник уусмал 3 хэсэг, тогтворжуулагч 100 мл-т 0,05-0,1 гр байх бүрэлдэхүүнтэй ба гол үйлчлэлт бодис нь  бага молекулт пептид бөгөөд найрлагадаа нуклеитидууд, нуклейны хүчлүүд, амин хүчлүүдийг  агуулна.   

Хүрэн, эсвэл шар хүрэндүү өнгөтэй, сэгсрэхэд тунадас нь задрах, хөвмөл хэлбэртэй,

Бордвор” бэлдмэлийн хэрэглэх заалт:

#Мал, амьтны тарга хүчийг барьж, турж, эцэхээс хамгаалах;

#Мал, амьтны тэсвэрт чанарыг сайжруулан, дархлааг дэмжих, өвчнөөс сэргийлэх;

#Мал, амьтны амьдын жинг нэмэгдүүлэх;

#Мал, амьтны арьсны эмгэгийг эмчлэн, үсэн бүрхүүлийг сайжруулах /өнгө оруулах/ зэрэг өндөр үзүүлэлттэй биобэлдмэл юм. Epөнхий зүйл: #Бэлчээрийн монгол малын дайвар бүтээгдэхүүн болох дэлүү ( Spieni) - г автолизын аргаар боловсруулан, изотоник уусмалаар задлан уусгаж, тогтворжуулагчаар үйлчлэх замаар ариутган гарган авсан биостимулятор.

 

 “АКРИТРАКТ(царцааны бэлдмэл)

Өвөрмөц үйлдэл

“Акритракт“ бэлдмэл нь хорон чанар багатай, биологийн өндөр идэвхтэй бөгөөд үрэвслийн эсрэг  өвөрмөц үйлдэл болон антиоксидант, ингибитор үйлдэлтэй болно.

Уушгины гуурсны салст бүрхүүл, цулцан ба таславчийн эд, эсүүдийг үрэвслийн дараа хэвийн бүтцэд оруулж, гэдэсний гөлгөр булчинд эергээр нөлөөлж, эмгэгийн үед чөлөөт язгуурын хөгжилтийг зогсооно.

Найрлага, бүрэлдэхүүн

1.  Тослог 7-9%,

2. Нийт уурагт нэгдлүүд 65%,

3. Амин хүчлүүд /16 төрөл/: /үл орлогдох 6 = 0,0414 м.моль/л-аас багагүй, орлогдох 10 = 0,0827 м.моль/л-аас багагүй/,

4. витаминууд: B1 /0,0000088мкмоль/л-ээс багагүй, B2 /0,00000321 мкмоль/л-аас багагүй, C /0,00000791 мкмоль/л-аас багагүй/,

5. Амид А ба В, амид 1, 2, 3 болон V төрлийн амины функциональ бүлгүүд,

6. Эрдэст бодисууд,

7. Флаваноид  0,25%.

Хэрэглэх арга

Мал эмнэлэгт: 1. Амьсгалын өвчин, эмгэгтэй том малд 15-20 мл тунгаар, төл малд 5-8 мл тунгаар амаар, өдөрт 2 удаа, 5-7 өдөр дараалан, эсвэл өвчний шинж тэмдэг арилтал олгоно.

2. Мал, амьтны тэсвэрт чанарыг сайжруулах, дархлаа өдөөх зорилгоор 3-5 өдөр дараалан, өдөрт 2 удаа амаар олгоно

Хүн эмнэлэгт(эмчийн заавраар): Амьсгалын замын эмгэгүүд, уушгины үрэвсэл, гуурсан хоолойн багтраа, ургамлын болон тоосны харшлын үед 15-20 дуслыг цэвэр усаар даруулж, өдөрт 3 удаа ууна(30 мл x 3 ширхэг = 1курс