Зорилго: Бид ХХААХҮйлдвэрийн салбарын эрдэмтэн судлаачдынхаа гаргасан бүтээл болон эрдэм шинжилгээний ажилд хамтарч ажилладаг бөгөөд тэдгээр бүтээлүүдийг малын эмч нарт хүргэн таниулах, сурталчлах зорилгоор мэдээллүүдийг тасралтгүй хүргэн ажиллаж байна. Манай хоршооны зөвлөхөөр Содномын лхагвасүрэн (Малын их эмч, доктор PhD, дэд профессор)ХААИС, Мал эмнэлгийн хүрээлэнгийн дэргэдэх Гарааны Праймер ХХК-ын захирал, 1956 оны 12-р сарын 21 нд төрсөн.Тухайн байгууллагад 27 ажилласан. Мэргэжлийн холбооны гишүүнчлэл: Монголын махны холбоо, Монголын мал эмнэлгийн холбооны гишүүн, Амьтны гаралтай хүнсний стандартчлалын дэд хорооны гишүүн, “Нийгмийн эрүүл мэндийн МЭ-ийн үйлчилгээ” ТББ-ын тэргүүн
Боловсрол:
Сүүний магадлан шинжилгээний цомгийг хэрэглэх товч заавар
№ |
Шинжилгээний арга |
Шинжилгээний дараалал |
Шинжилгээний үр дүнгийн боловсруулалт |
Өнгөний эталон |
1 |
Сүүнд сод хольсон эсэх-г тодорхойлох (Розолын хүчлийн сорил)
|
Хуруу шилэнд 4мл сүү + 4мл розолын хүчлийн уусмал нэмнэ. Өнгийг ажиглана.
|
Улбар шар - Содгүй Улаан - Содтой
|
Содгүй |
Содтой |
||||
2 |
Сүүнд сод хольсон эсэх сорил (Бромтимол хөхийн арга) |
Хуруу шилэнд 0.5мл сүү + 7 дусал бромтимол хөхийн уусмал хана дагуулан хийнэ. 10мин тавьж өнгийг ажиглана. |
Сүү, индикатор 2-ын нийлсэн зааг дээр үүссэн өнгө: Шар бол содгүй Шаргал ногоон - 0.03% содтой; Цайвар ногоон - 0.05-0.07% Хөх ногоон - 0.2-0.3% содтой |
содгүй |
0.03% |
||||
0.05-0.07%
|
||||
0.2-0.3% |
||||
3 |
Сүүний хүчиллэг тодорхойлох |
10мл сүү + 20мл нэрмэл ус + 3 дусал фенолфталейн хийж дээрээс нь 0,1 NaOH-ийн уусмалаар сул ягаан өнгө үүстэл титрлэнэ. Өнгө 1 мин турш арилахгүй байх ёстой. |
Титрлэхэд зарцуулагдсан шүлтийн хэмжээ /мл/-г 20-иор үржүүлж хүчлийн хэмжээг тодорхойлно. Хайрцагны гадна талын хяналтын эталонтой харьцуулж болно. |
|
4 |
Сүүнд ус хольсон эсэхийг тодорхойлох
Иохольсоны арга
Хэрэв эргэлзээтэй бол томъёогоор тооцоолон харьцуулна. |
Хуруу шилэнд 2мл сүү + 2 дусал хромын хүчлийн калийн уусмал (K2CrO4) нэмээд 2-3 удаа зөөлөн сэгсэрээд +2мл 0,5%-ийн азот хүчлийн мөнгөний уусмал (AgSO3) нэмээд 2 – 4 удаа сэгсэрнэ.
(Н1–Н2) Х=---------- Н1 H1-хольцгүй сүүний нягт H2-шиинжлэх сүүний нягт X-хольсон усны % (J1-J2) X=----------- J1 J1-хольцгүй сүүний тослог J2-шинжлэх сүүний тослог X-хольсон усны хувь |
нимбэгний шар өнгөтэй бол ус холиогүй; Тоосгон улаан өнгөтэй бол ус хольсон сүү
Сүүнд хольсон усны 10% тутамд сүүний нягт ареометрийн заалтаар 20-30-р буурна. |
ус холиогүй |
ус хольсон |
||||
|
5 |
Сүүнд гурилын хольц тодорхойлох:
|
Хуруу шилэнд 5мл сүү + 2–3 дусал иодын уусмал нэмнэ. Сэгсэрч тавиад 3 - 5 мин ажиглана. Бодисын шил дээр дусаасан сүүг бүрхүүл шилээр бүрээд доор нь иодын уусмал дусаана |
Хөх өнгө үүсвэл гурил хольсон сүү байна. Цагаан шаргал байвал гурил холиогүй.
Хөх өнгөөр будагдвал крахмалтай гурил |
гурил хольсон |
гурил холиогүй |
||||
крахмалтай |
||||
6 |
Сүүнд маститын үүсгэгч илрүүлэх бромтимолын сорил |
Хуруу шилэнд 2мл сүү + 2мл бромтимолын хөхийн уусмал. Сэгсэрч тавиад 3 - 5 мин ажиглана |
Шаргал ногоон бол хэвийн сүү Хөх өнгө өгвөл маститын үүсгэгчтэй сүү |
хэвийн сүү
|
Маститтай |
||||
7 |
Сүүний шинэлэг байдлыг тодорхойлох спиртийн сорил
|
Хуруу шилэнд 2мл сүү хийж дээр нь 2мл 69 % этилийн спирт нэмнэ. Богино хугацаанд 3, 4 удаа сэгсэрээд үр дүнг харна. |
Сайн: Нимгэн жижиг цөөхөн тооны лавс (тунадас) үүснэ Дунд: Том, том лавс Муу: Тараг шиг бүлэн лавс болно. (лавс гэдэг нь бүлэн үүсэж тундасжиж буйг хэлнэ) |
|
8 |
Сүүний нянгийн бохирдолтыг Грамын аргаар шинжлэх
|
Дээжээс бодисын шилэн дээр дусаана Генцион виолетийн уусмалаар 1-1.5 мин Люголийн уусмалаар 1-1.5 мин тус тус будна. 95 %-ийн этилийн спиртээр 30 сек өнгөгүйжүүлнэ. Нэрмэл усаар зайлна. Фуксины уусмалаар 40 cек будна. Хатаана. Иммерсийн тос дусааж 1 x 40, 1 x 100 өсгөлтөөр дурандана. |
Бактерийн хэлбэр зүй, будагдсан байдлаар бактерийг грам эерэг, сөрөг, кокк, савханцар, спортой эсэхээр ялган оношилно. |
Баталгаажилт: Энэхүү цомог нь MNS 6269:2011 стандарт, Монгол улсын ашигтай загварын 2471 зэргээр баталгаажсан болно.
Махны магадлан шинжилгээний цомгийг хэрэглэх товч заавар
№ |
Шинжилгээний арга |
Шинжилгээний дараалал |
Шинжилгээний үр дүнгийн боловсруулалт |
Өнгөний эталон |
Махны цомгийн дээж бэлтгэх: 1:4 харьцаатай ханд бэлтгэнэ. Үүний тулд 10.00-0.02г мах, махан бүтээгдэхүүнийг жижиглэж нухаад махны хэмжээнээс 4 дахин их нэрмэл ус нэмэн 30 минут хутгаж хандална. |
||||
1 |
Махны рН тодорхойлох
Махны шинэлэг байдлыг рН-аар тодорхойлох |
Дээжнээс авч цаасан шүүлтүүрээр шүүнэ. Багажаар болон цаасан pH индикатороор хэмжинэ.
Дээрх стандарт аргаас гадна металл электрод бүхий рН метрээр хатгаж эсвэл махны шүүсэнд цаасан индикаторыг дүрж тодорхойлно |
Хонь, үхрийн мах pH 5.4-5.8 Адууны мах pH 5.5-5.8 Гахайн мах pH 5.6-6.0 Ямааны мах pH 5.7-6.0
Шинэ: 5.5±0.2; Хуучивтар: 6.2±0.3; Муудсан: 6.5 -с дээш |
|
2 |
Махны шинэлэг байдлыг тогтоох Переоксидазийн урвал
|
-Бэлтгэсэн дээжнээс хуруу шилэнд 2мл хийнэ -Дээр нь 5 дусал бензидины уусмал хийж сэгсэрээд 2 дусал H2O2 1% -н уусмал нэмнэ. -Сэгсэрч өнгөний өөрчлөлтөөр үр дүнг тооцно. Түргэвчилсэн аргаар махны шүүсэнд шууд урвал тавьж болно. |
Сайн: махны шүүгдэс 1-2 мин-д хөх ногоон өнгөтэй болох буюу эерэг урвал Эргэлзээтэй: нь хөх ногооноос хүрэн өнгө рүү шилжинэ. Муудсан: мах переоксидазад идэвхгүй буюу шууд бор өнгөтэй болно |
Сайн |
муудсан |
||||
3 |
Махын шинэ хуучныг тогтоох хүхрийн хүчлийн зэсийн урвал
|
|
Сайн махны шүүгдэс тунгалаг, бага зэрэг бараан туяатай. Дунд зэрэг шүүгдэс булингартай, лавстай Муудсан махны шүүгдэс цэлцэгнүүр маягийн бүлэн үүснэ |
тунгалаг |
булингартай, лавстай |
||||
бүлэн үүснэ |
4 |
Маханд амин шүвтрийн азот тодорхойлох
|
Бэлтгэсэн ханднаас авч 3 давхар марлиар шүүж 10мл ханд + 40мл нэрмэл ус +3 дусал фенолфталейны 1%-ийн уусмал нэмнэ. Дараа нь 0.1N NaOH-аар сул ягаан өнгө үүстэл саармагжуулаад 10 мл саармагжуулсан формалин нэмэхэд индикаторийн ягаан өнгө арилна.
|
Сайн: махны амин шүвтэр 1.26 хүртэл Эргэлзээтэй: 1.27-1.68 хүртэл Муудсан: 1.68-аас дээш |
5 |
Өвчтэй ба үхсэн малын махыг тогтоох Формалины сорил
|
Дээж: 10гр мах + 10мл физиологийн уусмал + 10дусал 0.1N NaOH Колбонд хийж буцлах хүртэл халаана. Хүйтэн усаар хөргөнө. 5 дусал хурган чихний хүчил нэмнэ. Цаасан фильтрээр шүүнэ. Хуруу шилэнд 2 мл шүүгдэс хийж, дээр нь 1 мл саармагжуулсан формалин нэмж урвалыг уншина.
|
Эрүүл малын махны шүүгдэс тунгалаг буюу бага зэрэг тундастай
Үхсэн ба үхлийн өмнөх байдалд төхөөрсөн малын махны шүүгдэс өтгөн лавс үүсгэн цаашлаад бүлэн болно |
6 |
Махны нянгийн бохирдолтыг Грамын аргаар шинжлэх
|
Дээжээс бодисын шилэн дээр дусаана Генцион виолетийн уусмалаар 1-1.5 мин Люголийн уусмалаар 1-1.5 мин тус тус будна. 95 %-ийн этилийн спиртээр 30 сек өнгөгүйжүүлнэ. Нэрмэл усаар зайлна Фуксины уусмалаар 40 cек будна. Хатаана Иммерсийн тос дусааж 1 x 40, 1 x 100 өсгөлтөөр дурандана. |
Бактерийн хэлбэр зүй, будагдсан байдлаар бактерийг грам эерэг, сөрөг, кокк, савханцар, спортой эсэхээр ялган оношилно. |
7 |
Махны шинэлэг байдлыг тогтоох бактериоскопын шинжилгээ |
Шинжилгээний дээжийг махны гадаргуу болон гүнээс 2 дардас авна. Грамын аргаар будна. Микроскопийн 1:100-ийн өсгөлтөөр дурандана. |
Шинэ: муу будагдана Эргэлзээтэй: дунд зэрэг будагдана. микроб 20-30 байх ба ихэнх иь кокк байна. Муудсан: сайн будагдана. 30-аас дээш савханцар илэрнэ.
|
Баталгаажилт: Энэхүү цомог нь MNS 6035:2009 стандарт, Монгол улсын ашигтай загварын 2472 зэргээр баталгаажсан болно.