Эрхэм таны энэ өдрийн амрыг айлтган мэндчилье.
Монгол Улсын Мал эмнэлгийн салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэж, улс эх орныхоо төлөө цуцашгүй ажиллаж, хөдөлмөрлөж ирсэн мэргэжил нэгт малын эмч, ахмад буурлууд, тэдний залгамж халаа залуу үеийн эмч нартаа ажил үйлс нь үргэлж дэвжин дээшилж байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.
Тус хоршоо маань үүсгэн байгуулагдаад багагүй хугацааг ардаа үджээ. Энэ бүх хугацаанд бидний зүгээс гишүүдтэйгээ хамтран олон арван шийдвэрүүдийг гаргаж гаргасан шийдвэрүүдээ хэрэгжүүлж алдаа оноогоо дүгнүүлсэн цаг мөчүүд олон байлаа.
Бид хяналтын зөвлөлийн гол ажил болох хоршооны дотоод хяналтын үйл ажиллагаа, хөндлөнгийн аудитын санал, зөвлөмжийн хэрэгжилт, хөрөнгө оруулалт болон тэргүүлэгчдийн хурал тэндээс гарсан шийдвэр зэргийг тогтмол хэрэгжүүлж үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажилласаар ирсэн.
Сайн засаглал бол гишүүдийн идэвхтэй тэгш оролцоонд суурилсан удирдлагын хяналттай, нээлттэй шударга үйл ажиллагаа, нийгмийнхээ өмнө хариуцлагатай байгууллага байхаас эхлэх бөгөөд үүний нэг хэсэг болж яваа хяналтын зөвлөлийн гишүүдийнхээ нэрийн өмнөөс нийт гишүүддээ ажлын өндөр амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Хөгжил дэвшлийн төлөө хамтдаа урагшлахын ерөөлийг дэвшүүлье.