БАЙГУУЛЛАГЫН БҮТЭЦ

Хоршооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байх бөгөөд манай хоршоо нь жил бүр бүх гишүүдийн хурлыг ажил болгон зохион байгуулж хэвшсэн бөгөөд хуралд хоршооны үндсэн гишүүд идэвхтэй оролцож эд хөрөнгийг захиран зарцуулах, нөхцөл журмыг тогтоох, үйл ажиллагааны болон санхүүгийн төлөвлөгөө, тухайн жилийн орлого, зардлын төсвийг батлах зэргээр өөрсдийн оролцоог идэвхжүүлдэг байна.  Мөн жил бүрийн цэвэр ашгийг бүх гишүүддээ үүрэг, оролцоогоор нь хуваарилдгаараа бусад хоршоо, ХХК-аас ялгаатай. Тиймдээ ч жилээс жилд хоршоонд элсэн орох гишүүдийн тоо нэмэгдэж, хуралдаа оролцох идэвх оролцоо нэмэгдсээр байгаа нь хоршоог хэрхэн өргөжин тэлж байгааг харуулж байна.