Манай хоршоо нь 21 аймагт төлөөлөгчийн газарт, 26 гэрээт борлуулагчаар дамжуулан, 365 суманд үйл ажиллагаа явуулж байгаа МЭҮНэгжүүдэд малын эм бэлдмэл, багаж хэрэгслийг түргэн шуурхай, тасалдалгүй, найдвартай түгээх мөн хоршооны өдөр тутмын үйл ажиллагааны төлөвлөлт, хэрэгжүүлэлт, санхүүгийн удирдлага, хүний нөөцийн удирдлага бодлого журмуудыг хэрэгжүүлэх зорилго бүхий ажлын алба байгуулан ажиллаж байна.
Өдгөө дарга, гүйцэтгэх захирал, ерөнхий менежер, ерөнхий нягтлан бодогч, тооцооны нягтлан бодогч, Борлуулалтын ахлах менежер, судалгаа төлөвлөлт, төсөл хөтөлбөр хариуцсан менежер, харилцааны менежер, борлуулалтын менежер, түгээлтийн менежер, нарийн бичиг, түгээлтийн туслах ажилтан гэсэн 12 бүтэц орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.