БАЙГУУЛЛАГЫН БҮТЭЦ

“Монголиан ветеринари кооператив” Дундын хоршооны судалгаа, шинжилгээ, хөгжүүлэлтийн болон инновацын ажлын чиглэл, хэрэгжүүлж байгаа эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын явц, үр дүнг хэлэлцэн, шийдвэр гаргах  үүрэг бүхий хоршооны дэргэдэх эрдмийн зөвлөлийг даргын 2022 оны тушаалаар байгуулан ажиллаж байна.

Эрдмийн зөвлөл нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан бөгөөд уг зөвлөлийн даргаар

- Я.Ганболд (ХААШУАкадемийн гишүүн, Мал эмнэлгийн шинжлэх ухааны доктор, профессор), Мал эмнэлгийн эм судлалын хүрээлэн (НҮТББ)-гийн захирал

  • Эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, гишүүн: ММЭДХ-ны гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбаатар, бизнесийн удирдлагын докторант
  • Гишүүн: Д.Лхамсайзмаа (Мал эмнэлгийн шинжлэх ухааны доктор, Мал Эмнэлгийн Хүрээлэнгийн Эм, хор судлалын лабораторийн ЭШТА, малын их эмч, эм судлаач)
  • Гишүүн: Д.Хүрэлбаатар (ХХААХҮЯамны Мал аж ахуйн хэрэгжилтийг зохицуулах газар мал амьтны эрүүл мэндийг хамгаалах асуудал хариуцсан мэргэжилтэн, Мал эмнэлгийн ухааны доктор)
  • Гишүүн: Б.Болдбаатар (ЗГХА МЭЕГ)
  • Гишүүн: Д.Гүрбазар (ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн захирал, Хөдөө аж ахуйн ухааны доктор)
  • Гишүүн: С.Лхагвасүрэн (“Гарааны праймер” ХХК-ийн захирал, Мал эмнэлгийн ухааны доктор, дэд профессор),
  • Гишүүн: Н.Цогбадрах (Зооноз өвчин судлалын үндэсний төвийн захирал, анагаах ухааны доктор)
  • Гишүүн: Баяржаргал (ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн лабораторийн эрхлэгч, Химийн ухааны доктор)
  • Гишүүн: Д.Бямбасайхан (Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн, хөдөө аж ахуйн ухааны доктор)
  • Гишүүн: Б.Мөнгөн-Очир (Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Мал эмнэлгийн ухааны доктор)

Хоршооны төлөөлөл:

  • Ц.Алтантуяа (Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны дэд Ерөнхийлөгч )
  • Гишүүн: Пүрэвдулам (ЗГТА СХЗГазар)
  • Гишүүн: Д.Зинамядар (Монголын мал эмнэлгүүдийн дундын хоршооны Дарга, эдийн засагч)
  • Гишүүн: Г.Бат-Ирээдүй (Монголын мал эмнэлгүүдийн дундын хоршооны Ерөнхий менежер, малын их эмч)