АДУУНЫ ЭЛЕКТРОЛИТИЙН
НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХЭРЭГЛЭХ ЗААВАР
НАЙРЛАГА:
Натрийн хлорид………………………..112.5гр
Калийн хлорид…………………………60гр
Натрийн бикарбонат…………………..15гр
Натрийн цитрат ……………………….67.5гр
Магнийн сульфат ……………………..15гр
Глицин………………………………….15гр
Глюкоз……………………………… 1500гр
ЕРӨНХИЙ ЗҮЙЛ:
Адууны электролитийн нэмэлт бүтээгдэхүүн нь адууны электролитийн тэнцвэрийг хадгалах, сунгааны дараа алдагдсан эрдэсийг нөхөх, хүчил шүлтийн тэнцвэрийг зохицуулах, шингэн алдалтаас урьдчилан сэргийлэх, томоохон уралдааны дараа болон адууг удаан хугацаанд тээвэрлэх явцад биемахбодид нэн шаардлагатай эрдэс бодис, амин дэм, амин хүчлийг агуулсан нэмэлт бүтээгдэхүүн юм.
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:
Адууны электролитийн нэмэлт бүтээгдэхүүнийг адуу их хөлөрсөн үед алдагдсан эрдэсийг нөхөх зорилгоор мөн биемахбодийн электролитийн тэнцвэрийг хадгалах, хүчил шүлтийн тэнцвэрийг зохицуулах, шингэн алдалтаас урьдчилан сэргийлэх, сунгаа хийсний дараах хөлсөөр алдсан шингэнийг нөхөх зорилгоор хэрэглэнэ.
ТУН, ХЭРЭГЛЭХ ЗААВАР:
Жин/кг Хэмжээ/гр Халбага/30гр Хэрэглэх хугацаа 100 kg 10g (1/3) 21 weeks 100-150 kg 15g (1/2) 14-15 weeks 200-250 kg 30g 1 7-8 weeks 300-350 kg 45g 1+(1/2) 4-5 weeks 400-450 kg 60g 1 3-4 weeks Өдөрт авах тун 60гр, өдөрт 2 удаа өглөө, оройд 30гр-ийг тэжээлд хольж өгөх эсвэл 60гр/л усанд найруулж өгнө.
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ:
Нарны гэрлийн шууд тусгалаас хол, 30°С хэмээс доош температурт хуурай сэрүүн газар хадгална.
АНХААРУУЛГА:
Зөвхөн мал амьтны хэрэглээнд зориулагдсан. Хүүхдийн гар хүрэхгүй газар хадгална уу. Адуунд санамсаргүй тунг хэтрүүлэн хэрэглэсэн үед ямар нэгэн гаж нөлөө илэрвэл хэрэглэхээ зогсоож мэргэжлийн эмчээс зөвлөгөө авна уу.
ХҮЧИНТЭЙ ХУГАЦАА: 24 сар
САВЛАГАА: 1.5 кг
ҮЙЛДВЭРЛЭГЧ УЛС: БНХАУ, Хэбэй Нью Центури фармасептикал компани
МОНГОЛ УЛС ДАХЬ АЛБАН ЁСНЫ ГЭРЭЭТ БОРЛУУЛАГЧ:
Монголиан Ветеринари Кооператив дундын хоршоо
Facebook: Мал эмнэлгүүдийн дундын хоршоо
www.vet.mn info@vet.mn