МАЛЫН ЭМ, БЭЛДМЭЛ
BIOMECTIN

Хэрэглэх заалт: Малын арьс үсэнд шимэгчлэн (хачиг, хөх ширх, хамуу, шалз) болон ходоод гэдсэнд шимэгчлэн шимэгч бөөрөнхий хорхойнууд, уушгины хорхой, нүдэнд шимэгчлэгч хорхой, хамрын болон арьсны гуур зэрэг паразиттах өвчнүүд болон цусанд шимэгчилдэг паразитуудад тус тус хүзүүний арьсан дор тарьж хэрэглэнэ.

Хэрэглэх арга тун: Хүзүүний арьсан дор тарина.

Үхэр/Тэмээ: 50кг амьдын жин тутамд 1мл

Хонь/Ямаа: 25кг амьдын жин тутамд 0.5мл

Гахай/Туулай: 10кг амьдын жин тжтамд 0.3мл

Нохой/Муур: 0.3мг/кг-аар тус тус бодож арьсан дор тарина.

Адуу: 50кг амьдын жин тутамд 1мл-р бодож амаар олгоно.

Хориглох заалт: Дөрвөн сараас доош настай унаганд 6 долоо хоногоос доош настай гөлгөнд эмчилгээний зорилгоор хэрэглэхийг хориглосон байдаг. Колли болон түүнтэй эрлийзжүүлсэн нохойд хэрэглэхийг хориглоно. Үхэр гахайн зөвхөн арьсан дор тарина. Харин булчин судсанд тарихыг хориглоно.

Биеэс гадагшлах хугацаа:  Үхэр хонийг нядлахаас 21 хоногийн дотор хугацаанд эмчилгээ болохгүй харин тэмээг нядлахаас 28 хоногийн хугацаанд эмчилж болохгүй.

Анхааруулга: Биомектинийг хэрэглэж байх үедээ тамхи татах, юм идэж уухыг хориглоно. Хэрэглэсний дараа гараа сайтар угаах хэрэгтэй. Хүүхдээс хол хадгал