МАЛЫН ЭМ, БЭЛДМЭЛ
JOINT PROTECT

ЖОЙНТ ПРОТЕКТ НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХЭРЭГЛЭХ ЗААВАР

НАЙРЛАГА: Гидролизжүүлсэн амьтны уураг.................................300гр

Глюкозамин……………………………......................120гр

Хондроитин сульфат: ……………………………….75гр

Метилсульфонил метан: ……………………………255гр

Цагаан гааны үндэсийн ханд: ……………………...2.4гр

Глюкоз ………………………………………………1500г

ЕРӨНХИЙ ЗҮЙЛ: Үе мөчийг хамгаалах энэхүү нэмэлт бүтээгдэхүүн нь үе мөчний хөшүүн байдалыг бууруулж хөдөлгөөнийг дэмжинэ. Глюкозамин, хондроитин, МСМ, коллаген зэрэг гол найрлагууд нь адууны үений шингэнийг тосолж зөөллөн, үе мөчийг нөхөн сэргээхэд тустай.

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ: Адууны шөрмөс болоод мөгөөрсний эдийн өсөлтийг дэмжинэ. Адууны гэмтэл бэртэлийн дараах үе мөчийг нөхөн сэргээхэд шаардлагатай бодисоор хангаж богино хугацаанд үр дүн үзүүлнэ. Адууны үе хөших, хавдах, сулрах, үйл ажиллагааны алдагдалд орсон үед энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэнэ.

ТУН, ХЭРЭГЛЭХ ЗААВАР: 500 кг хүртэл амьдын жинд 60г-ийг өглөө болон оройд 1 удаа өгнө. Эмчилгээний үргэлжлэх хугацааг 4-6 долоо хоногийн турш олгоно. Эмчилгээ үр дүнд хүрсний дараа тунг өдөрт нэг болгон эсвэл өдрийн тунг хагас болгон бууруулж болно. 

100 kg-10g-1/3 халбага 21 weeks

100-150 kg-15g-1/2 халбага 14-15 weeks

200-250 kg-30g-1 халбага  7-8 weeks

300-350 kg-45g-1+1/2 халбага  4-5 weeks

400-450 kg-60g-2 халбага  3-4 weeks

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ:  Нарны гэрлийн шууд тусгалаас хол, 30°С хэмээс доош температурт хуурай сэрүүн газар хадгална. АНХААРУУЛГА: Зөвхөн мал амьтны хэрэглээнд зориулагдсан. Хүүхдийн гар хүрэхгүй газар хадгална уу. Адуунд санамсаргүй тунг хэтрүүлэн хэрэглэсэн үед ямар нэгэн гаж нөлөө илэрвэл хэрэглэхээ зогсоож мэргэжлийн эмчээс зөвлөгөө авна уу.

ХҮЧИНТЭЙ ХУГАЦАА: 24 сар

САВЛАГАА: 1.5 кг ҮЙЛДВЭРЛЭГЧ УЛС: БНХАУ, Хэбэй Нью Центури фармасептикал компани

МОНГОЛ УЛС ДАХЬ АЛБАН ЁСНЫ ГЭРЭЭТ БОРЛУУЛАГЧ: Монголиан Ветеринари Кооператив дундын хоршоо

Facebook: Мал эмнэлгүүдийн дундын хоршоо www.vet.mn info@vet.mn