МАЛЫН ЭМ, БЭЛДМЭЛ
БОРДВОР

“БОРДВОР” тарилгын бэлдмэл

 Биостимулятор  “Бордвор” тарилгын бэлдмэл нь  малын дэлүүний гомогенат 1 хэсэг, изотоник уусмал 3 хэсэг, тогтворжуулагч 100 мл-т 0,05-0,1 гр байх бүрэлдэхүүнтэй ба гол үйлчлэлт бодис нь  бага молекулт пептид бөгөөд найрлагадаа нуклеитидууд, нуклейны хүчлүүд, амин хүчлүүдийг  агуулна.   

Хүрэн, эсвэл шар хүрэндүү өнгөтэй, сэгсрэхэд тунадас нь задрах, хөвмөлхэлбэртэй, тарилгын шингэн бэлдмэл болно.

Үйлчлэлийн механизм: Бэлдмэл нь бамбай булчирхайн гормон болон өсөлтийн шүүрлийн ялгаралтыг идэвхижүүлдэг андрогенүүдийг идэвхижүүлнэ. Бага молекулт пептидүүд нь дархлаа дэмжих үйлдэл үзүүлснээр бие махбодид халдварт өвчний үүсгэгчийн эсрэг дархлаа үүсэхэд эерэгээр нөлөөлдөг байна.   Сонгомол анаболик үйлдэл үзүүлнэ. Хэсэг газрын цочроох, шимэгдэн хордуулах болон хэт мэдрэгжих үйлдэл үзүүлэхгүй. 

Хэрэглэх заалт: Бэлдмэлийг  арьсан дор тарьж хэрэглэнэМалын амьдын жинг нэмэгдүүлэх, тэсвэрт чанарыг сайжруулах, дархлааг дэмжих, тэрчлэн зарим халдваргүй (амьсгалын, тэжээл боловсруулах замын) гаралтай өвчний эмчилгээнд хэрэглэнэ. Бордооны үед жин нэмэгдүүлэх болон төлийн тэсвэрт чанарыг сайжруулах зорилгоор үхэр, хонь, ямаа, гахайд, төлийн өсөлтийг сайжруулах, бие гүйцсэн амьтанд булчингийн жинг нэмэгдүүлэх,  арьсны өвчлөлийн үед үсэн бүрхүүлийг сэргээх, үзэсгэлэнд бэлтгэх зорилгоор нохой, мууранд хэрэглэх зориулалтаар зохион бүтээсэн болно. Тэрчлэн арьс, арьсан доорхи эд болон чихний үрэвсэлийн архаг явцтай өвчний үед, өсөлт болон хөгжилт нь зогсонги байдалд орох болон бүх төрлийн малд тэсвэрт чанарыг сайжруулахад хэрэглэнэ. 

6.Хэрэглэх арга, тун хэмжээ:

1Бордоонд байгаа малын жинг нэмэгдүүлэх зорилгоор хүзүүний 3- ний 1 хэсэгт арьсан дор амьдын жингийн 0,1 – 0,2 мл/кг тунгаар, 3 өдөр дараалан өдөр бүр 1 удаа тарьж,  цаашид 2-3  сарын туршид 15 хоног тутамд 1 удаа тарина. Малыг нядлахаас 10 хоногийн өмнө тарилтыг зогсооно.

2. Бусад тохиолдолд (өвчилсөн, турж, эцсэн, яварсан гэх мэт) том болон төл малын арьсан дор, эсвэл булчинд 0,1 – 0,2 мл/кг амьдын жингийн тунгаар  өдөрт 1 удаа 3 өдрийн турш тарина. 

 

Дархлаажуулалтын болон хурц явцтай халдварт өвчин, хэт турсан үед хэрэглэхийг хориглоно. Мөн механик хольцтой бол хэрэглээнд гаргахгүй. Энэхүү бэлдмэлийг хэрэглэсэн үед малын гаралтай бүтээгдэхүүний нийлүүлэлтэд хориг тавих шаардлагагүй.

Гаж нөлөө, эмийн харилцан нөлөөлөл байхгүй. Хордлого, эсвэл хордлогын хам шинж  үүсгэхгүй тул саармагжуулах арга болон антидот хэрэглэх шаардлагагүй.

Бэлдмэлийг хуурай, сэрүүн, нарны шууд тусгалаас хамгаалсан хүүхэд хүрэхгүй газарт, эсвэл хөргөгчид хүнсний бүтээгдэхүүн болон тэжээлээс хол, 2 – 25 ºС хэмд хадгална. Хүчинтэй хугацаа нь нэг жил бөгөөд хэрвээ бөглөөг онгойлгосон бол бэлдмэлийг хөргөгчид 24 цагаас илүү хугацаагаар хадгалахгүй. Мал, амьтны биед болон эд, эсэд үлдэгдэл өгдөг ямар нэгэн химийн бодис агуулаагүй тул мал, амьтны биед хуримтлал үүсгэхгүй, биеэс богино хугацаанд гадагшлана.  Тогтвортой байх хугацаа нь 12 сар хүртэл байна.