МАЛЫН ЭМ, БЭЛДМЭЛ
SELEN E VIT

Selen Е+VIT

Селенит натри болон Витамин Е тарилгын шингэнийг

мал эмнэлэгт хэрэглэх заавар

 

1.    Ерөнхий зүйл: Булчингийн (Селен-токоферолын дутагдал) үрэвслийн хам шинжээс сэргийлэх болон эмчлэхэд зориулсан селен-токоферолын бэлдмэл.

2.    Олон улсын худалдааны нэр: Sodium selenite and Vitamin E Injection 0.1%+5%

3.    Физик, химийн үзүүлэлтүүд:

3.1.        Үндсэн үйлчлэгч бодис: 1. Селенит натри 2. Витамин Е.

3.2.        Найрлага:

Витамин Е .................................................50мг

Селенит давс............................................1мг

Витамин A.................................................1000 ОУН

B1 ..............................................................0.8мг

B2...............................................................0.2 мг

3.3.        Эм зүйн шинж чанар: Булчингийн үрэвслийн хам шинжээс сэргийлэх болон эмчлэхэд зориулсан селен-токоферолын бэлдмэл.

3.4.        Гадаад байдал: Сүүн цагаан өнгөтэй бэлдмэл

3.5.        Эмийн хэлбэр: Эмульс

3.6.        Савлалт: 50 мл.

4.    Үйлдлийн механизм: Витамин Е нь липопероксидаза болон ханаагүй тосны хүчлийн хооронд (энэ нь эсийн ханын чухал нэгдэл болно) холбоос үүсгэн эсийн мембраныг гэмтлээс хамгаална. Аскорбины хүчлийн нөлөөгөөр органик токоферолын язгуурууд нь багасна. Эсийн шингэнд антиоксидант үйлдэл үзүүлдэг глутатион пероксидаза (GPX) эсэд үүсэхэд селен нь нөлөөлнө: гидропероксидаза болон липопероксидаза нь глутатионинтой хамт аюулгүй үлдэгдэл хэлбэрт хувирна. Селенийн энэ үйлдэл нь витамин Е-гийн хамгаалах үйлдлийг хангаж өгнө.  

 

Селенийн хортой үйлдлийн зарчим нь физик химийн хувьд ижил төстэй сулфураас үүссэн байдаг. Сулфурын оронд амин хүчилд (мөн уургийн)  байгаа селен нь нэгдэж селенийн концентраци өндөр болно.

 

Витамин Е-гийн фармакокинетик нь түүний липофилик үйлдлээр илрэнэ. Булчинд тарьсаны дараа лимфийн тогтолцоогоор дамжин цусанд орж, липопротейнд хувирна. Бодисын солилцоо нь элгэнд явагдана.

Эд эрхтэнд тархаж, хамгийн их хэмжээгээр цуллаг эрхтнүүд болон өөхөнд илрэнэ. Бай эрхтэнд очиж ашиглагдана. Хэрэглэгдээгүй витамин Е нь шээсээр гадагшлана.  Витамин Е нь сүүгээр ялгарах ба эхэсээр дамжихгүй.  

 

Бие махбод дахь үйлдэл үзүүлэх хэлбэр нь селент-уураг байдаг. Селенийг селенит хэлбэрээр хэрэглэхэд цусан дахь селенидийu багасган, тэр нь элгэнд селент-уурагтай нэгддэг.

 

Булчинд тарьсаны дараа тарьсан хэсэгт ерөнхийдөө түргэн шимэгдэх ба төрөл зүйлийн ялгаанаас хамаарна. Селен нь тарьсан хэсгийн цусанд шимэгдэн (селенит нь селенидэд шилжин) орно. Селенид нь элгэнд селент-уураг дотор нэгдэнэ.  Селент-уураг нь цусаар дамжин тодорхой орон зайд (GPX бүхий) тархана. Эд эрхтэнд тархаж, хамгийн их хэмжээгээр элэг болон бөөрөнд илрэнэ.

 

Селент-уураг нь метилжих бодис солилцоог бууруулна.

Шээс, баас болон уушигний замаар их хэмжээгээр гадагшлана. Селен нь сүүгээр ялгарах ба эхэсээр дамжин зөөвөрлөгдөнө.

 

Селенийн фармакокинетикийн төрөл, зүйл хоорондын ялгаа нь тарьсан хэсгээс шууд шимэгдэж, тугалын элэг болон бөөрөнд удаан хугацаагаар хадгалагдах ба тооройн бөөрөнд энэ нь хониныхоос их байдгаар тайлбарлагдана.

 

  1. Хэрэглэх заалт:  Энэхүү бэлдмэл нь хурганы селен-токоферолын (булчин цайх өвчин) дутагдалын хам шинжээс, хөхүүл болон нялх тооройн элэгний некроз, зүрхний цусархаг (mulberry) өвчин, булчин цайх өвчин, тугал болон үүлдэрлэг үнээний булчин цайх өвчин, унаганы селен-токоферолын дутагдалтай хавсарсан булчингийн үрэвсэл зэргээс сэргийлэх болон эмчлэх зориулалтаар хэрэглэнэ.  
  2. Хэрэглэх тун, хэмжээ:   

 

Малын төрөл

Урьдчилан сэргийлэх

Эмчлэх

-Үхэр, адуу

(Хээл тээлтийн 5 дахь сараас )

5-10 мл

-

-Хонь, ямаа

(Хээл тээлтийн 3 дахь сараас)

1-2 мл

-

-Тугал, унага, гахай

0.5-1 мл

1-2 мл

-Хурга, ишиг (1-7 хоногт)

0.25 мл

0.25-0.5 мл

-Хурга, ишиг (7-30 хоногт)

0.25-0.5 мл

0.5-1 мл

-Хурга, ишиг (1 сараас дээш)

0.5-1 мл

1-2 мл

 

  1. Хэрэглэх арга. Булчинд тарьж хэрэглэнэ. Олон тооны мал тарихын өмнө тухайн сүргийн 20%-д нь сорилтын тарилга хийж  туршина.
  2. Хориглох заалт: Витамин Е/селений бүтээгдэхүүнүүдийг тэдгээрийн баталгаажуулсан зааврын дагуу хэрэглэх ёстой. Селен нь дээд зэргийн хортой бодис тул зориулалт бусаар хэрэглэхийг хориглоно.  Адуунд удаан шахах замаар судсаар олгож болно.    
  3. Гаж нөлөө, эмийн харилцан үйлчлэл: Гаж нөлөө илрэх болон бусад эмтэй харилцан үйлчлэлцэж идэвхи нь сулрах, үйлдэл нь өөрчлөгдөх зэрэг мэдээлэл байхгүй байна.
  4. Биеэс гадагшлах хугацаа:

Тэмдэглэгдээгүй, өөрөөр хэлвэл үлдэгдэл үүсгэхгүй.

 

  1. Хордлого саармагжуулах арга, хэрэглэх эм: Эмчилгээний дундаж тунг  (селенитын давс 0,44 мг, витамин Е 5 мг) малын жингээр (кг) тооцох ба эмчилгээний хангалттай үр нөлөө үзүүлж, бас аюулгүй байдаг. Селенийн тунг өчүүхэн л ихэсгэхэд хордлого үүсгэх аюултай байдаг. Өвөрмөц антидот байхгүй. Харшлын урвал үзүүлвэл антигистамин эсвэл кальцын бэлдмэлүүдийг хэрэглэнэ.
  2. Хадгалах, тээвэрлэх нөхцөл:

Харанхуй газарт битүүмжлэн хадгална.  Хөлдөх болон хагарахаас сэргийлэн тээвэрлэнэ.

 

  1. Анхааруулга

Хэрэглэхийн өмнө тарилгыг сайтар сэгсэр. Хүүхдээс хол байлга. 250С-аас дээш хэмд хадгалж болохгүй. Нарны шууд тусгалаас хол, чийггүй, хуурай газар хадгал. Хэрэглэх үед бохирдуулахаас зайлсхий, ариутгасан зүү, тариур ашигла.

 

  1. Эмийн идэвхээ хадгалах хугацаа:

2 жил буюу 24 сар.

 

  1. Үйлдвэрлэгч улс, эмийн үйлдвэр:

БНХАУ, Хэбэй Тианяуан Фармасеутикал Co., Ltd

No. 34 Чангшенг гудамж, Лукуан, Шижиазхуанг хот.

 

  1. Монгол улс дахь албан ёсны гэрээт борлуулагч:

Монголиа Ветеринари Кооператив дундын хоршоо

Утас: 77336770, 9990-0787

Facebook: Мал эмнэлгүүдийн дундых хоршоо

www.vet.mn, info@vet.mn

 

ЗӨВХӨН МАЛ ЭМНЭЛГИЙН ЗОРИУЛАЛТААР ХЭРЭГЛЭНЭ.