АДУУНЫ ЭЛЕКТРОЛИТИЙН НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХЭРЭГЛЭХ ЗААВАР
НАЙРЛАГА:Натрийн хлорид………………………..112.5гр
Калийн хлорид…………………………60гр
Натрийн бикарбонат…………………..15гр
Натрийн цитрат ……………………….67.5гр
Магнийн сульфат ……………………..15гр
Глицин………………………………….15гр
Глюкоз……………………………… 1500гр
ЕРӨНХИЙ ЗҮЙЛ: Адууны электролитийн нэмэлт бүтээгдэхүүн нь адууны электролитийн тэнцвэрийг хадгалах, сунгааны дараа алдагдсан эрдэсийг нөхөх, хүчил шүлтийн тэнцвэрийг зохицуулах, шингэн алдалтаас урьдчилан сэргийлэх, томоохон уралдааны дараа болон адууг удаан хугацаанд тээвэрлэх явцад биемахбодид нэн шаардлагатай эрдэс бодис, амин дэм, амин хүчлийг агуулсан нэмэлт бүтээгдэхүүн юм.
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ: Адууны электролитийн нэмэлт бүтээгдэхүүнийг адуу их хөлөрсөн үед алдагдсан эрдэсийг нөхөх зорилгоор мөн биемахбодийн электролитийн тэнцвэрийг хадгалах, хүчил шүлтийн тэнцвэрийг зохицуулах, шингэн алдалтаас урьдчилан сэргийлэх, сунгаа хийсний дараах хөлсөөр алдсан шингэнийг нөхөх зорилгоор хэрэглэнэ.
4. ТУН, ХЭРЭГЛЭХ ЗААВАР:
100 kg-10g-1/3 халбага 21 weeks
100-150 kg-15g-1/2 халбага 14-15 weeks
200-250 kg-30g-1 халбага 7-8 weeks
300-350 kg-45g-1+1/2 халбага 4-5 weeks
400-450 kg-60g-1 халбага 3-4 weeks
Өдөрт авах тун 60гр, өдөрт 2 удаа өглөө, оройд 30гр-ийг тэжээлд хольж өгөх эсвэл 60гр/л усанд найруулж өгнө.
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: Нарны гэрлийн шууд тусгалаас хол, 30°С хэмээс доош температурт хуурай сэрүүн газар хадгална.
АНХААРУУЛГА: Зөвхөн мал амьтны хэрэглээнд зориулагдсан. Хүүхдийн гар хүрэхгүй газар хадгална уу. Адуунд санамсаргүй тунг хэтрүүлэн хэрэглэсэн үед ямар нэгэн гаж нөлөө илэрвэл хэрэглэхээ зогсоож мэргэжлийн эмчээс зөвлөгөө авна уу.