1.Ерөнхий зүйл: Энэхүү бэлдмэл нь туузан хорхойн эсрэг сонгомол үйлчилгээтэй албендазол хэмээх идэвхит үйлчлэгч бодисыг 10% -иар агуулсан бөгөөд хүн, мал болон хүрээлэн байгаа орчинд хорт нөлөөгүй дүүргэгч бодисуудаас тогтоно. Энэхүү туулгалтын бэлдмэлийг 1л-ийн багтаамжтай, бат бөх, хуванцар саванд савласан ба 15л бэлдмэлийг нэг цаасан хайрцаганд багц болгон савласан. Энэхүү бэлдмэл нь Haemochus, Ostertagia, Trichostrongylus, Nematodirus, Cooperia, цагаан хорхойн авгалдай ба бие гүйцсэн түүнчлэн Оesophagostomum, Chabertia, Triсhоѕtrоngylus болон Strongyloides цагаан хорхойн бие гүйцсэн хэлбэрийг эсрэг туулгах үйлчилгээтэй.
2.Олон улсын худалдааны нэр, категорчилал:
Худалдааны нэршил: ALBENDAZOLE SUSPENSION 10%
Олон улсын нэршил: ALBENDAZOLE SUSPENSION 10%
3.Физик химийн үзүүлэлт:
3.1.Гадаад байдал: Цэнхэр өнгөтэй , өтгөвтөр шингэн
3.2.Эмийн хэлбэр: Цийдмэг
3.3.Савлагаа: 1000мл-ээр савлагдсан. 15 ширхэг нь нэг том хайрцаганд савлагдсан.
4.Үйлдлийн механизм: Албендазол мебендазолын гомолог бөгөөд эдгээр бодисууд њ шимэгч туузан хорхойн
хоол боловсруулах замаар шимэгдэн орж мэдрэлийн тогтолцоог саажуулах нөлөө үзүүлэн цагаан хорхойг үхүүлнэ.
5.Хэрэглэх заалт: Адуу, үхэр, тэмээ, хонь, ямааны ходоод гэдэсний болон төрөл бүрийн шимэгч дугариг болон туузан хорхойг устгахад хэрэглэнэ.
6.Хэрэглэх арга, тун:
ХОНЬ, ЯМАА
|
ҮХЭР, АДУУ, ТЭМЭЭ
|
Элэгний соруулт хорхой зэрэг шимэгч
хорхойн бүх хэлбэрээс урьдчилан сэргийлэх болон эмчилгээ
|
Элэгний соруулт хорхой зэрэг шимэгч
хорхойн бүх хэлбэрээс урьдчилан сэргийлэх болон эмчилгээ
|
Шимэгч хорхойн халдварын эрчимжилт өндөртэй үед 15 кг амьдын жинд 1 мл -ээр
тооцож амаар олгоно
|
Шимэгч хорхойн халдварын эрчимжилт багатай үед 20 кг амьдын жинд 1 мл -ээр
тооцож амаар олгоно
|
Шимэгч хорхойн халдварын эрчимжилт өндөртэй үед 10 кг амьдын жинд 1 мл -ээр
тооцож амаар олгоно
|
Шимэгч хорхойн халдварын эрчимжилт багатай үед 15 кг амьдын жинд 1 мл -ээр
тооцож амаар олгоно
|
Жин (кг)
|
мл
|
Жин (кг)
|
мл
|
Жин (кг)
|
мл
|
Жин (кг)
|
мл
|
15
30
45
|
1
2
3
|
20
40
60
|
1
2
3
|
10
20
30
|
1
2
3
|
15
30
45
|
1
2
3
|
7.Хориглох заалт: Хээлийн эхний сард хэрэглэхийг хориглоно. Эмийн үлдэгдэлтэй савыг
шатааж устгах бөгөөд саванд хүн болон малын хүнсний зүйл хийж хэрэглэхийг хориглоно.
8.Анхааруулга: Бэлдмэл хэрэглэснээс хойш үхэр, хониний махыг 10 хоног, тэмээний махыг
15 хоног, сүүr 96 цагийн дотор хэрэглэж болохгүй. Хүүхдээс хол хадгал, Арьсанд хүрэхээс болгоомжил. Хэрэглэсэний дараа гараа сайтар угаах.
9.Гаж нөлөө, эмийн харилцан нөлөвлөл: Гаж нөлөө байхгүй.
10.Хадгалах, тээвэрлэх нөхцөл:
Нарны тусгалаас хол, тасалгааны хэмд хуурай, сэрүүн нөхцөлд хадгална. Албендазолыг ус, чийг
нэвтрэх болон хагарч асгарахаас хамгаалсан нөхцөлд тээвэрлэнэ.
11.Эмийн идэвхээ хадгалах хугацаа: 3 жил хадгална.
12.Ханган нийлүүлэгч улс, эмийн үйлдвэр:
Хятад улс, New Century Pharmaceutical Co. Ltd
13.Монгол дахь албан ёсны гэрээт борлуулагч
Монголын мал эмнэлгүүдийн дундын хоршоо
ЗӨВХӨН МАЛ ЭМНЭЛГИЙН ХЭРЭГЦЭЭНД ХЭРЭГЛЭНЭ