МАЛЫН ЭМ, БЭЛДМЭЛ
Parasecto Pour on 1%

ПАРАСЕКТО ДУСААЛГЫН БЭЛДМЭЛИЙГ

ХЭРЭГЛЭХ ЗААВАР

 

  1. Ерөнхий зүйл: Флуметрин нь нийлэг пиретройд бүлгийн гадна паразитын эсрэг үйлчилгээтэй бэлдмэл юм.
  2. Худалдааны болон олон улсын нэршил:

Худалдааны нэр: Парасекто

Олон улсын нэршил: Флуметрин дусаалга 1%

3. Физик, химийн үзүүлэлтүүд: 

3.1.   1 мл тутамд 10 мг флуметрин агуулна.

3.2.   Эм зүйн шинж чанар: Нийлэг пиретройдууд нь мэдрэлийн мембраны эсийн давсны сувагт нөлөөлсний үр дүнд мэдрэлийн эргэн туйлжилтад саажилт явагдана. Альфа-циано пиретройд (II хэлбэрийн пиретройдууднь мэдрэлийн эсийн эмзэг хэсгүүдэд удаан хугацааны тээвэрлэлт явагдсанаас шалтгаалан Флуметрины үйлчлэл нэмэгддэг байна. Пиретройдуудын идэвхтэй харилцан үйлчлэлийн бүтцийг судлахад тухайн газрын алдагдсан бүтцийн рецепторт хориг хийж, гадна паразитуудад сонгомлоор үйлчилдэг байна.

4. Гадаад байдал: Цайвар бор шингэн 

5. Эмийн хэлбэр: Дусаалга (пур-он)

6. Савлалт: 100 мл

7. Хэрэглэх заалт: Бэлчээрийн хачиг, хамууны хачиг, хөх болон шар ширхний эмчилгээ, хяналтад хэрэглэнэ.

8. Хэрэглэх арга, тун хэмжээ: Үхэр, хонь, ямаа болон тэмээний биеийн жинд тохируулан эмчилгээний тунг тооцно. Бэлдмэлээс шаардлагатай тунг хэмжин авч сэрвээнээс эхлэн хондлой хүртэл нурууны гол шугам дагуулан жигд дусаана.

Үхэр, тэмээ

Хонь, ямаа

Биеийн жин

Хачиг, шар ширх

Хөх ширх, хамуу

Биеийн жин

Хачиг, шар ширх

Хөх ширх, хамуу

50 кг

5 мл

10 мл

10 кг

1 мл

2 мл

100 кг

10 мл

20 мл

20 кг

2 мл

4 мл

200 кг

20 мл

40 мл

30 кг

3 мл

6 мл

250 кг

25 мл

50 мл

40 кг

4 мл

8 мл

300 кг

30 мл

60 мл

50 кг

5 мл

10 мл

 

Хачиг, хамууны эрчимжилтэд тохируулан 14 хоногийн дараа эмчилгээг давтан хийнэ. Парасекто дусаалгыг хээлтэй малд хэрэглэхэд аюулгүй.

Сүргийн бүх малыг эмчилгээнд хамруулна. Сүрэгт нийлүүлэх малд тус бэлдмэлийг заавал хэрэглэж үндсэн сүргээ халдвараас сэргийлнэ.

  1. Хориглох заалт: Байхгүй
  2. Гаж нөлөө, эмийн харилцан үйлчлэл: Арьс, салст бүрхүүлд бага зэргийн цочрол үүснэ. Зааварт заасан тунг (10мг/кг) 10 дахин ихэсгэж туршихад ямар нэгэн гаж нөлөө ажиглагдаагүй болно. Бусад эм бэлдмэлүүдтэй харилцан үйлчлэлцэх болон харилцан үйлчлэлийн хэлбэр нь тэмдэглэгдээгүй.
  3. Хордлого, саармагжуулах арга: Булчин татах, амьсгаа давхцах, ноомой болох зэрэг хордлогын хам шинж илэрч болно. Ходоод угаах, туулгах эм өгөх зэрэг шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Өвөрмөц антидотын мэдээлэл байхгүй.     
  4. Хадгалах, тээвэрлэх нөхцөл: 300С-аас доош хэмд хуурай газар, нарны шууд тусгалаас хол хадгална.
  5. Хүчинтэй хугацаа: 3 жил 
  6. Дусаалгын биеэс гадагшлах хугацаа: Сүү-10 өдөр. Мах-5 өдөр.
  7. Үйлдвэрлэгч улс, эмийн үйлдвэр: Хэбэй Нью Центури Фармасептикал  Компани, БНХАУ
  8. Монгол улс дахь албан ёсны гэрээт борлуулагч: Монголиан Ветеринари Кооператив дундын хоршоо

 

 

Зөвхөн мал эмнэлгийн зориулалтаар хэрэглэнэ.