EQUINE MAX
Ивермектин 1% болон Празикуантел 2,5%-ийн
цийдмэгийг хэрэглэх заавар
1. Ерөнхий зүйл: Ивермектин болон Празикуантел агуулсан ягаан өнгийн цийдмэг
2. Олон улсын худалдааны нэр: 1% Ivermectin and 2.5% Praziquantel oral
3. Физик, химийн үзүүлэлтүүд: 1 мл бүр нь 1% эзэлхүүн/жин (w/v) ивермектин болон 2,5% эзэлхүүн/жин (w/v) Празикуантел агуулна.
4. Эм зүйн шинж чанар: Нематодиазис, акариазис болон бусад шимэгчтэх өвчнүүд, тэрчлэн бие гүйцсэн болон бие гүйцээгүй Dipylidium caninum and Taenia зэрэг зүйлийн мал, амьтны шистосомиазиа өвчнүүдийг эмчлэх паразитын эсрэг бэлдмэл. Мөн Echinococcus multilocularis-ийн үед эерэг үйлчилгээ үзүүлнэ.
4.1. Гадаад байдал: Ягаан өнгөтэй бэлдмэл
4.2. Эмийн хэлбэр: Цийдмэг
4.3. Савлалт: 300 мл.
5. Үйлдлийн механизм: Ивермектин нь нематодууд болон артроподуудын эсрэгүйлчилгээтэй зохиомлоор гарган авсан макроциклик-лактон юм. Энэ үйлдэл нь мэдрэлийн дамжуулалтыг дарангуйлдаг байна. Энэхүү үйлчлэлийн загварт глютамат-орцтой (гарцтай) хлорид ионы суваг хамаарна. Ивермектины сонгомол үүрэг нь глютамат-орцтой (гарцтай) хлорид ионы сувгийн үйлчлэлээр тайлбарлагдах ба сээр нуруугүй амьтны мэдрэл болон булчингийн эсэд илрэнэ. Энэ үйлчлэл нь мэдрэл болон булчингийн эсийн хэт туйлшралын үед эсийн мембранд хлоридын ион нэвтрэх чадварыг нэмэгдүүлж, үүний үр дүнд шимэгч хорхойнууд саажилтад орж, мөн үхдэг байна. Энэ ангиллын нэгдлүүд нь лиганд-орцтой (гарцтай) нейротрансмиттер гамма-аминобутирикхүчил (GAVA) зэрэг бусад ионы сувгуудтай харилцан үйлчлэлцэнэ. Мөн аюулгүй байдлын үүднээс авч үзвэл сүүн тэжээлтэнд глютамат-орцтой (гарцтай) хлорид ионы суваг байдаггүйд оршино
Празикуантел нь цестодууд болон трематодуудын хэд хэдэн зүйлд цагаан хорхойн эсрэг үйлчилгээтэй зохиомлоор гарган авсан пуразиноизокуинолине нэгдэл юм. Эхний удаад цестодуудын соруулын хөдөлгөөн болон үүргийн аль алинийг нь сулруулна. Үйлчлэлийн ийм хэлбэр нь мэдрэл булчингийн зохицуулалтыг сулруулж, хорхойн гадуур бүрхүүлд нөлөөлснөөр кальци болон глюкозын хэт их алдагдал бий болж, шимэгч хорхойн булчингийн таталтат саажилт үүснэ.
Strongylus vulgaris (бие гүйцсэн болон судасны авгалдай),
Strongylus edentatus (бие гүйцсэн болон L4 эдийн авгалдайн шат),
Strongylus equinus (бие гүйцсэн),
Tridontophorus spp. (бие гүйцсэн)
Жижиг стронгил:
Cyathostomum: Cylicocyclus spp., Cylicostephanus spp., Cylicodontophorus spp., Gyalocephalus spp. (бие гүйцсэн болон үржиж байгаа салслаг шингэнийн)
Parascaris:
Parascaris equorum (бие гүйцсэн болон авгалдай)
Oxyuris: Oxyuris equi (авгалдай)
Trichostrongylus: Trichostrongylus axei (бие гүйцсэн)
Strongyloides: Strongyloides westeri (бие гүйцсэн)
Habronema: Habronema spp. (бие гүйцсэн)
Onchocerca: Onchocerca spp. microfilariae i.e. cutaneous onchocerciasis Уушгины хорхой: Dictyocaulus arnfieldi (бие гүйцсэн болон авгалдай)
Цестодууд (Туузан хорхой):
Дифтери хорхой:
Адуунд амаар олгоход (энгийн тун): Хүснэгт.
Малын төрөл /кг |
Сэргийлэх |
Эмчилгээ |
|
Унага, Дааганд |
50 кг > |
2.5мл |
*** |
100-150 кг |
5-8 мл |
10-13 мл |
|
Адуунд |
200-250 кг |
10-13 мл |
15-18 мл |
300-350 кг |
15-18 мл |
20-23 мл |
|
400-450 кг |
20-25 мл |
25-30 мл |
Адуунд биеийн жингийн 50 кг тутамд 1мл-ээр бодож амаар олгоно. Давтан тунг адуунд 14 хоногийн дараа дахин олгож болно.
Химийн хувьд бүх эд эрхтэнд тархана. 140С празикуантел болон түүний метаболитуудын хагас задралын (гадагшлах) хугацаа нь хулгана, нохой, сармагчин болон хонинд 2-оос 3 цаг байна.
Празикуантел нь 4-гидрооксициклохексол хэлбэрээр хүн болон малын аль алиных нь элгэнд бодис солилцоонд орно. Празикуантел биеэс 48 цагийн дотор гадагшлах ба бие махбодид эргэшгүй эмгэг (үлдэгдэл үйлчилгээ) ажиглагдахгүй. Биеэс гадагшлах гэдэг нь бодис солилцооны нэг хэлбэр бөгөөд эзэн биеийн ялгадасаа гаргах явц биш юм. 40%- оос 71% нь шээсээр, 13%-аас 30% нь баасаар ялгарна.
16. Үйлдвэрлэгч улс, эмийн үйлдвэр:
БНХАУ, Хэбэй Тианяуан Фармасеутикал CO., LTD
No. 34 Чангшенг гудамж, Лукуан, Шижиазхуанг хот.
Монголиан Ветеринари Кооператив дундын хоршоо
ЗӨВХӨН МАЛ ЭМНЭЛГИЙН ЗОРИУЛАЛТААР ХЭРЭГЛЭНЭ.