МАЛЫН ЭМ, БЭЛДМЭЛ
FLUNIXIN

ҮРЭВСЛИЙН ЭСРЭГ,ӨВДӨЛТ НАМДААХ, ХАЛУУН БУУРУУЛАХ

ҮЙЛДЭЛТЭЙ ФЛУНИКСИН ТАРИЛГЫН УУСМАЛЫГ

ХЭРЭГЛЭХ ЗААВАР

1.Эмийн нэр:

  •  Олон улсын нэр, эсвэл химийн нэршил: ФЛУНИКСИН МЕГЛУМИНИЙ ТАРИЛГЫН УУСМАЛ-Flunixin Meglumine Injection
  • Худалдааны буюу патентын нэршил: ФЛУНИКСИН 10 (FLUNIXIN 10)

2. Эмийн олон улсын ангилал(АТСvet code): Стероид бус үрэвслийн эсрэг эм QM01AG90

3. Найрлага, хэмжээ, эмийн хэлбэр, савлагаа:

  • Найрлага, хэмжээ: 1 мл тарилгын уусмалд 50 мг Флуниксин меглумин 0.2 мг ЭДТА Динатрийн давс 1.0 мл хүртэл Тарианы ус агуулагдана.
  • Эмийн хэлбэр: Тарилгын уусмал
  • Савлагаа: 10 мл

4.Үйлдлийн механизм: Флуниксин меглумин нь өвдөлт намдаах, халуун бууруулах, үрэвслийн эсрэг болон хэрх өвчний эсрэг үйлчилгээтэй циклоксигеназын хүчтэй дарангуйлагч юм. Флуниксин меглумин нь арахидоны хүчлийг үежсэн эндопероксид болгон хувиргах үүрэгтэй, арахидоны хүчлийн чухал фермент болох циклоксигеназын хувирамтгай нэг талын дарангуйлагчаар үйлчилдэг. Ингэснээр үрэвслийн төв, өвдөлтийн мэдрэмж, эдийн үрэвслийг өдөөгч эйкозанойдын синтезийг зогсоодог. Флуниксин нь тархины гипоталамус дахь простагландин синтезийг зогсоож тэдгээрийн хавсарсан нөлөөгөөр өвдөлтийн импульс дамжуулахыг хориглож үрэвслийн эсрэг нөлөө үзүүлнэ.

5. Хэрэглэх заалт: Флуниксин тарилгын уусмалыг адууны булчин, ясны өвчинтэй холбоотой үрэвсэл, өвдөлтийг намдаах, коликтой холбоотой дотоод эрхтний өвдөлтийг намдаах болон ходоод мушгиралттай холбоотой эндотоксеми буюу септик шокын эмчилгээнд, ходоод гэдэсний замын цусны эргэлт буурах бусад нөхцөлд хэрэглэхэд зориулагдсан.

6. Хэрэглэх арга: Булчинд тарьж хэрэглэнэ. Тунг эмчилж байгаа малын амьдын жинтэй уялдуулан зөв сонгоно. Эмчилгээний хугацаа багадаа 3-5 хоногийн турш өдөрт 1 удаа өвчний шинж тэмдэгийг арилтал тарина. Адууны коликийн 45 кг амьдын жин тутамд 1 мл-тэй тэнцэх флуниксинийг амьдын жингийн кг тутамд 1.1мг-аар бодож олгоно. Хэрэв колик дахин давтагдвал эмчилгээг нэг эсвэл хоёр удаа давтаж болно. Яс-булчингийн эмгэгийн үед хэрэглэх тун нь эмнэлзүйн хариу урвалын дагуу өдөрт 1 удаа 5 хүртэл хоногийн турш 45 кг амьдын жин тутамд 1 мл-тэй тэнцэх үед флуниксинийг амьдын жингийн кг тутамд 1.1мг-аар бодож олгоно. Ходоод гэдэсний замын цусны эргэлт саатсанаас шалтгаалж ходоод гэдэс мушгирах бусад эмгэгийн эндотоксеми эсвэл септик шокыг эмчлэхэд: 6-8 цаг тутамд 0.25 мг/кг тунгаар бодож олгоно. (200 кг тутамд 1 мл)

7. Гаж нөлөө: Флуниксин меглумин нь стероид бус үрэвслийн эсрэг эм (NSAID) юм. Сөрөг үр дагаварт ходоод гэдэсний цочрол, шархлаа, шингэн алдалт эсвэл гиповолеми багатай амьтдад бөөрний гэмтэл орно. Анафилаксийн урвалын ховор тохиолдол бүртгэгдсэн. Адуу (ховор) ба үхэрт (маш ховор) анафилаксийн хэлбэрийн урвал нь таталт, ухаан алдах, атакси зэрэг мэдрэлийн шинж тэмдгүүдийг агуулж болно. Артерийн судсаар тарилга хийснээр ийм урвал улам бүр нэмэгддэг. Хэрвээ гаж нөлөө ажиглагдвал яаралтай малын эмчид хандаж арга хэмжээг цал алдалгүй авна.

8. Хориглох заалт, бусад эмтэй харилцан үйлчлэл: Идэвхтэй орц, бодисууд болон найрлагад байгаа бусад бодист хэт мэдрэмтгий бол хэрэглэж болохгүй. Бөөрний дутагдалтай, бөөрний зарим хордлого болон цусны эмгэгтэй малд хэрэглэхгүй.

  • Бусад эмтнй харилцан үйлчлэл: Цусны сийвэнгийн уурагтай хурдан холбогддог тул флуниксин меглуминыг бусад эмтэй хавсарч хэрэглэсэн тохиолдолд эмийн найрлага өөрчлөгдөж, эмийн сөрөг үр нөлөөг нэмэгдүүлж, улмаар хордлого үүсгэх эрсдэлтэй. Тайвшруулах болон мэдээ алдуулах эм хэрэглэсэн адуунд хэрэглэхгүй. Флуниксин меглуминыг бусад стероид бус үрэвслийн эсрэг эмүүдтэй хамт хэрэглэхийг хориглоно. Учир нь цус алдалт, харшил, ходоодны шархлаа зэрэг ходоод гэдэсний замын сөрөг нөлөөг ихэсгэдэг.
  • Эмийг хэрэглэхийг хориглосон физиологийн мөчлөгүүд: Хээлтэй гүүнд тарьж болохгүй. Бүтээгдэхүүнийг зөвхөн төрсний дараах эхний 36 цагийн дотор хариуцах малын эмчийн үр ашиг/эрсдэлийн үнэлгээний дараа хэрэглэх ба эмчилсэн амьтдын ихэсийн үлдэгдэл байгаа эсэхийг хянах шаардлагатай.
  • Бусад хориглох заалт: Артерийн судсаар тарихаас зайлсхий. 6 долоо хоногоос доош насны мал эсвэл нас гүйцсэн амьтанд хэрэглэх нь эрсдэлийг нэмэгдүүлж болно. Хэрэв хэрэглэх шаардлагатай тохиолдолд тухайн мал амьтанд тунг багасгаж, эмнэлзүйн нарийн хяналтын дор өгөх шаардлагатай. Эндотоксеми эсвэл септик шокоос бусад тохиолдолд шингэн алдалт, гиповолеми эсвэл гипотензитэй амьтдад хэрэглэхээс зайлсхий. Простагландины синтезийг дарангуйлдаг үрэвслийн эсрэг стеройд бус эм (NSAID)-ийг ерөнхий мэдээ алдуулалтанд орсон амьтдад бүрэн эдгэртэл тухайн эмийг өгөхгүй. Туслах бодис пропилен гликолын улмаас ховор тохиолдолд амь насанд аюултай цочролын урвал үүсч болно. Тиймээс тарилгын уусмалыг биеийн температуртай ойролцоо болгосны дараа аажмаар тарих ёстой.

9. Биеэс гадагшлах хугацаа: Эмчилгээний явцад хүнсний хэрэгцээнд зориулж нядлахыг хориглоно. Мах: Бэлдмэлийг хэрэглэснээс хойш 7 хоногын дараа

10. Хадгалах, тээвэрлэх нөхцөл: Битүү саванд хийж, нарны шууд тусгалаас хол хуурай сэрүүн газар хадгална. Хүүхэд хүрэх газраас хол байлгана.

11. Хүчинтэй хугацаа: 3 жил

12. Анхааруулга: Зөвхөн мал амьтны хэрэглээнд зориулагдсан. Хүүхдийн гар хүрэхгүй газар хадгална уу. Хэрэглэх тун эсвэл эмчилгээний үргэлжлэх хугацааг хэтрүүлж болохгүй. Мал амьтанд санамсаргүй тунг хэтрүүлэн хэрэглэсэн үед ямар нэгэн гаж нөлөө илэрвэл хэрэглэхээ зогсоож мэргэжлийн эмчээс зөвлөгөө авна уу.

13. Үйлдвэрлэгч улс, эмийн үйлдвэр:

  • БНХАУ
  • Хэбэй Нью Центури фармасептикал компани
  • Монгол улс дахь албан ёсны гэрээт борлуулагч: Монголиан Ветеринари Кооператив дундын хоршоо Монгол улс, Улаанбаатар хот, Хан–Уул дүүрэг, 3-р хороо, Үйлдвэр Б.Шаравын гудамж 43 в байр 101 тоот Утас-76116770 Вебсайт: https://www.vet.mn/ “ЗӨВХӨН МАЛ ЭМНЭЛГИЙН ХЭРЭГЛЭЭНД ЗОРИУЛАВ”