АДУУНЫ АРТРО ПЛАС НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Өвдөлт намдаах, хаван бууруулах, цусны зогсонгошил арилгах, цусны эргэлтийг сайжруулах.
НАЙРЛАГА: 300 гр бүрт агуулагдах:
Улаан цэцэг .......................... 20 гр
Хүж ...................................... 60 гр
Мирра ................................... 60 гр
Хүн орхоодой ....................... 20 гр
Нишингийн ургамал ............ 20 гр
Камфор ................................. 20 гр
Тунг тос ............................... 60 гр
Жилий ...................................40 гр
ЕРӨНХИЙ ЗҮЙЛ: Бүтээгдэхүүн нь саарал шаргалдуу өнгийн тосон бэлдмэл юм. Энэхүү бүтээгдэхүүн нь цусны эргэлтийг сайжруулж, хуримтлаглсан шингэнийг тарааж, өвдөлт намдаах үйлчилгээтэй. Архаг артрит, ревматоид артрит, туурайн титэм хавагнах болон өвдөлт намдаахад чухал ач холбогдолтой.
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ: Бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ нэг удаагийн бээлий өмсөж, тосыг сайтар хутган, тосыг зохих хэмжээгээр (нэг тунгаар 15 грамм орчим) авч, тухайн хэсэгт өдөрт 1-2 удаа түрхэж хэрэглэнэ. Түрхэх хэсэг хуурай цэвэр байх ёстой.
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: Нарны гэрлийн шууд тусгалаас хол, 30°С хэмээс доош температурт хуурай сэрүүн газар хадгална. АНХААРУУЛГА: Зөвхөн мал амьтны хэрэглээнд гадуур хэрэглэхэд зориулагдсан. Хүүхдийн гар хүрэхгүй газар хадгална уу. Хэрэглэхийн өмнө сэгсэрнэ үү.
ХҮЧИНТЭЙ ХУГАЦАА: 2 жил
САВЛАГАА: 300 гр
ҮЙЛДВЭРЛЭГЧ УЛС: БНХАУ, Хэбэй Нью Центури фармасептикал компани
МОНГОЛ УЛС ДАХЬ АЛБАН ЁСНЫ ГЭРЭЭТ БОРЛУУЛАГЧ: Монголиан Ветеринари Кооператив дундын хоршоо
Facebook: Мал эмнэлгүүдийн дундын хоршоо www.vet.mn info@vet.mn