
БАКТЕРИЙН ЭСРЭГ ҮЙЛДЭЛТЭЙ
ЦЕФТИОФУР ТАРИЛГЫН НУНТАГИЙГ ХЭРЭГЛЭХ ЗААВАР
1.Эмийн нэр:
2. Эмийн олон улсын ангилал(АТСvet code): Бактерийн эсрэг үйлчлэх , гуравдугаар үеийн, цефалоспорин QJ01DD90
3. Найрлага, хэмжээ, эмийн хэлбэр, савлагаа:
3.1.Найрлага, хэмжээ: 1 гр Цефтиофур натри агуулагдана.
3.2.Эмийн хэлбэр: Тарилгын нунтаг
3.3.Савлагаа: 1гр нунтаг/ 15 мл шингэлэгч
4.Үйлдлийн механизм: Фармакодинамик - Цефтиофур натри нь β-лактамазын антибиотик бөгөөд өргөн хүрээний нянгийн эсрэг үйлчилгээтэй грам эерэг ба грам сөрөг бактериудад идэвхтэй үйлчилдэг. Бактерийн эсрэг механизм нь бактерийн эсийн ханын синтезийг дарангуйлснаар бактерийг устгах үйлдэлтэй. Пастерелла мултоцида, цус задралын пастерелла, плевропневмони актинобациллус, сальмонелла, E.коли, стрептококк, стафилококк ауреус, зарим псевдомонас аеругиноза, тэсвэртэй энтерококк зэрэг бактериудад үйлчилнэ. Энэхүү бэлдмэл нь ампициллинээс илүү хүчтэй бактерийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд стрептококкийн фторхинолоны бүлгийн бэлдмэлүүдээс илүү хүчтэй үйлчилдэг бэлдмэл юм. Фармакокинетик - Цефтиофур нь булчинд болон арьсан доор тарихад хурдан тархдаг боловч цус тархины саадаар дамждаггүй. Цус болон эд эс дэх эмийн концентраци өндөр, идэвхтэй концентраци нь урт хугацаанд хэвээр байдаг. Түүний үр дүнд бий болсон идэвхтэй бодис солилцооны задралын бүтээгдэхүүн нь дестфуройлцефтиофур бөгөөд цаашид идэвхгүй бүтээгдэхүүн болон хувирч, шээс, ялгадсаар дамжин гадагшилдаг.
5. Хэрэглэх заалт: β-лактамазын нянгийн эсрэг өргөн хүрээний үйлчилгээтэй бэлдмэл бөгөөд энэхүү бэлдмэлийг адууны нянгийн өвчнийг эмчлэхэд хэрэглэнэ. Амьсгалын замын бактерийн халдвар, Е.коли, сальмонелла, төрсний дараах халдвар гэх мэт нянгийн гаралтай өвчний үед хэрэглэнэ.
6. Хэрэглэх арга: Булчинд тарьж хэрэглэнэ. Тунг эмчилж байгаа малын амьдын жинтэй уялдуулан зөв сонгоно. Эмчилгээний хугацаа багадаа 3-5 хоногийн турш өдөрт 1 удаа өвчний шинж тэмдгийг арилтал тарина. Адуунд: 1 кг амьдын жин тутамд 1.5-2 мг ноогдохоор тооцоолон өдөрт 1 удаа 3-5 хоногийн турш булчинд тарьж хэрэглэнэ.
7. Гаж нөлөө: Хэсэг газарт түр зуурын өвдөлт үүсч болно. Бөөрний дутагдалтай малын тунг тохируулж хэрэглэнэ. Хариу урвалын анхны шинж тэмдэг илэрвэл эмчилгээг зогсоон, шокын эмчилгээг эхэлнэ.
8. Хориглох заалт, бусад эмтэй харилцан үйлчлэл: Идэвхтэй орц, бодисууд болон найрлагад байгаа бусад бодист хэт мэдрэмтгий бол хэрэглэж болохгүй. Бөөрний дутагдалтай, бөөрний зарим хордлого болон цусны эмгэгтэй малд хэрэглэхгүй.
9. Биеэс гадагшлах хугацаа: Эмчилгээний явцад хүнсний хэрэгцээнд зориулж нядлахыг хориглоно. Мах: 3-4 өдөр Сүү: 1 өдөр 10. Хадгалах, тээвэрлэх нөхцөл: Бэлтгээгүй бүтээгдэхүүнийг хөргөгчинд (2℃-аас 8℃) хадгална. Бүтээгдэхүүнийг гэрлийн тусгалаас хамгаалахын тулд гадуур нь хайрцагт хйиж хадгална. Бэлэн болсоны дараа хөргөгчинд (2℃-8℃) хадгална. Заасан хугацаанд хэрэглээгүй тохиолдолд үлдсэн бүтээгдэхүүнийг хаяж устгана. Шингэлэгч: Хөргөгчинд (2℃-аас 8℃) хадгална.
11. Хүчинтэй хугацаа: Савлаад худалдаанд гарах мал эмнэлгийн бүтээгдэхүүний хүчинтэй хугацаа: 3 жил.
12. Анхааруулга: Зөвхөн мал амьтны хэрэглээнд зориулагдсан. Бүтээгдэхүүнийг шингэлэгчээр найруулж хэрэглэнэ.Хүүхдийн гар хүрэхгүй газар хадгална уу. Мал амьтанд санамсаргүй тунг хэтрүүлэн хэрэглэсэн үед ямар нэгэн гаж нөлөө илэрвэл хэрэглэхээ зогсоож мэргэжлийн эмчээс зөвлөгөө авна уу.
13. Үйлдвэрлэгч улс, эмийн үйлдвэр:
Монгол улс, Улаанбаатар хот, Хан–Уул дүүрэг, 3-р хороо, Үйлдвэр Б.Шаравын гудамж 43 в байр 101 тоот Утас-76116770 Вебсайт: https://www.vet.mn/ “ЗӨВХӨН МАЛ ЭМНЭЛГИЙН ХЭРЭГЛЭЭНД ЗОРИУЛАВ”