ШИМЭГЧИЙН ЭСРЭГ ҮЙЛДЭЛТЭЙ ИВЕРМЕКТИН 0.8%, ПРАЗИКВАНТЕЛ 3%-ИЙН ЦИЙДМЭГИЙГ ХЭРЭГЛЭХ ЗААВАР
(Зөвхөн мал эмнэлгийн хэрэглээнд зориулав)
1.Эмийн нэр: Олон улсын нэр, эсвэл химийн нэршил: ИВЕРМЕКТИН 0.8%, ПРАЗИКВАНТЕЛ 3%-ИЙН ЦИЙДМЭГ – (Ivermectin 0.8% and Praziquental 3% oral suspension)
Худалдааны буюу патентын нэршил: БИОДРЕНЧ (BIODRENCH)
2. Эмийн олон улсын ангилал (АТСvet code): Гельминтийн эсрэг үйлдэлтэй бэлдмэл (QP54AA51)
3. Найрлага, хэмжээ, эмийн хэлбэр, савлагаа:
3.1. Найрлага, хэмжээ: 1 мл цийдмэгт:
-Ивермектин 8 мг
-Празиквантел 30 мг
-Туслах бодис 1 мл хүртэл агуулагдана.
3.2. Эмийн хэлбэр: Амаар олгох цийдмэг
3.3. Савлагаа: 1000 мл
4. Үйлдлийн механизм: Ивермектин нь шимэгчдийн булчин, мэдрэлийн эсүүд дэх глутаматаар бүрхэгдсэн хлоридын ионы сувагтай сонгомлоор өндөр хамааралтай холбогддог. Энэхүү холбоос нь эсийн мембраны хлоридын ионуудын нэвчилтийг нэмэгдүүлж, эсийн гиперполяризаци үүсгэснээр саажилт болж шимэгч хорхойн үхэлд хүргэдэг. Празиквантел нь туузан хорхойн гадна бүрхүүлийг эвдэж, эсийн доторх кальцийн ионы тогтвортой байдлыг алдагдуулснаар хяналтгүй кальцийн ионы урсгалд хүргэж булчингийн агшилтыг нэмэгдүүлснээр саажуулан устгах үйлдэл үзүүлнэ.
5. Хэрэглэх заалт: Бог малын дотор шимэгч болох хоол боловсруулах замын бөөрөнхий хорхой, уушгинд шимэгчилдэг бөөрөнхий хорхой, шистосомиаз, ходоод гэдсэнд шимэгчилдэг туузан хорхой цистицеркоз, зэрэг шимэгчийг устгахад хэрэглэнэ.
-Ходоод гэдэсний замын бөөрөнхий хорхой (бие гүйцсэн болон 4-р үеийн авгалдай): Ostertagia circumcincta халдварлагдсан авгалдай Ostertagia trifurcate, Haemonchus contortus, халдварлагдсан авгалдай Trichostrongylus axei (бие гүйцсэн), Trichostrongylus colubriformis and Trichostrongylus vitrines (бие гүйцсэн), Cooperia curticei, Oesophagostomum columbianum, Oesophagostomum venulosum (бие гүйцсэн) Nematodirus filicollis, Chabertia ovina, Trichuris ovis (бие гүйцсэн).
-Уушгинд шимэгчилдэг бөөрөнхий хорхой: Dictyocaulus filaria (бие гүйцсэн болон 4-р үеийн авгалдай) Protostrongylus rufescens (бие гүйцсэн)
-Булчин холбогч эдэд байрлах туузан хорхой авгалдай Cysticercus ovis Бог малын гадна шимэгч болох шимэгч үе хөлт, болон эстроз хамрын хөндийн гуур зэрэг шимэгчийг устгахад хэрэглэнэ.
-Хамрын гуурын ялаа: (Бүх шатны авгалдай) Oestrus ovis
6. Хэрэглэх арга Бэлдмэлийг зохих тунгаар тооцож амаар олгоно. Ингэхдээ туулга олгогчийг малын завжаар шургуулан хэлний уг хэсэг рүү зохих тунгаар бүрэн шахаж олгоно. Амьдын жингийн 20-25 кг жинд 1 мл- ноогдохоор тооцож бог малд хэрэглэнэ.
7. Гаж нөлөө:Ивермектин ба празиквантелийг зохих тунгаар олгоход гаж нөлөө багатай боловч зарим тохиолдолд нийтлэг гаж нөлөө илэрч болзошгүй. Боловсруулалт хийсний дараа тэжээл идэх дуршил буурах, бөөлжих, суулгах, номойрох, шүлс ихээр ялгарах зэрэг шинж тэмдэг ажиглагдаж болно. Зарим тохиолдолд ивермектинийг өндөр тунгаар хэрэглэсэн үед чичрэх, хүүхэн хараа томрох, арьсан доорх хаван, харшлын урвал зэрэг илүү ноцтой мэдрэлийн үр дагавар ажиглагдаж болно. Эдгээр шинж тэмдгүүд удаан хугацаанд арилахгүй хэвээр байвал малын эмчдээ заавал хандана уу.
Гаж нөлөөний эрсдэлийг багасгахын тулд малын эмчийн зөвлөсөн тун болон хэрэглэх зааврыг заавал дагаж мөрдөнө.
8. Хориглох заалт, бусад эмтэй харилцан үйлчлэл: Шаардлагатай тохиолдолд бусад эмийн бүтээгдэхүүнтэй хослуулан хэрэглэхэд үйлдэл нь өөрчлөгдөх болон харилцан үйлчлэлийн талаар мэдээлэл тэмдэглэгдээгүй.
9. Биеэс гадагшлах хугацаа: Эмчилгээний явцад хүнсний хэрэгцээнд зориулж нядлахыг хориглоно. Боловсруулалт хийсэн малын махыг бэлдмэлийг хэрэглэснээс хойш 28 хоногийн дараа, сүүг бэлдмэлийг хэрэглэснээс хойш 7 хоногийндараа хүнсэнд хэрэглэнэ.
10. Хадгалах, тээвэрлэх нөхцөл: Нарны шууд тусгалаас хол 30°С- аас доош температурт хуурай сэрүүн газар хадгална. Хүүхэд хүрэх газраас хол байлгана.
11. Хүчинтэй хугацаа: Эмийг үйлдвэрлэсэн өдрөөс хойш 3 жилийн хугацаанд хүчинтэй.
12. Анхааруулга: Зөвхөн мал амьтны хэрэглээнд зориулагдсан. Хүүхдийн гар хүрэхгүй газар хадгална уу. Хэрэглэх тун эсвэл эмчилгээний үргэлжлэх хугацааг хэтрүүлж болохгүй. Мал амьтанд санамсаргүй тунг хэтрүүлэн хэрэглэсэн үед ямар нэгэн гаж нөлөө илэрвэл хэрэглэхээ зогсоож малын эмчид хандана уу. Эмтэй ажиллах үедээ хувийн эрүүл ахуй, техникийн аюулгүй байдлыг чанд мөрдөж, боловсруулалт хийхдээ бээлий өмсөж, эмчилгээ дууссаны дараа гараа сайтар угаана.
13. Үйлдвэрлэгч улс, эмийн үйлдвэр:
Монголиан Ветеринари Кооператив дундын хоршоо
Монгол улс, Улаанбаатар хот, Хан–Уул дүүрэг, 3-р хороо, Үйлдвэр Б.Шаравын гудамж 43 в байр 101 тоот
Утас-76116770 Вэбсайт: https://www.vet.mn/
“ЗӨВХӨН МАЛ ЭМНЭЛГИЙН ХЭРЭГЛЭЭНД ЗОРИУЛАВ”