АДУУНЫ ТУУРАЙН ТОС НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Адууны туурайг эрүүлжүүлж, туурайн эмгэгүүдээс урьдчилан сэргийлнэ.
НАЙРЛАГА: 300 гр бүрт агуулагдах:
Нарсны тос…………………………45гр
Вазелин…………………………….30гр
Цагаан тос ………………................300гр хүртэл нэмэх
ЕРӨНХИЙ ЗҮЙЛ: Туурайны тос нь адууны туурайны эрүүл байдал, бат бэх чанарыг сайжруулах чухал ач холбогдолтой бөгөөд энэ нь чийглэг, өнгөлөг гялалзсан байдлыг нэмэгдүүлж, туурайг бэртэл гэмтэлээс урьдчилан сэргийлж, хамгаалах үйлчилгээтэй тосон түрхлэг юм.
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ: 1. Энэхүү бүтээгдэхүүн нь адууны туурайг эрүүлжүүлэх, уян хатан чанарыг сайжруулах, туурайнд тэжээл өгч удаан хугацаанд гялалзсан байдлыг хангах, цэвэр байлгах, туурайнд илүү тав тухтай мэдрэмжийг төрүүлнэ. 2. Туурайн хэт хатах, хагарал цуурал үүсэх, цагаан зураас зэрэг туурайн эмгэгүүдээс үр дүнтэй урьдчилан сэргийлнэ. 3. Халдварын эсрэг, ариутгах, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.
ХЭРЭГЛЭХ ЗААВАР: Туурайн тосыг хэрэглэхээс өмнө туурайн хэсгийг сайтар цэвэрлэж, хуурай болгоно. Дараа нь туурайн тосноос авч, туурайг бүхэлд нь жигд түрхэнэ. Адуунд өдөрт 1 удаа долоо хоногын турш тогтмол хэрэглэнэ. Бэлчээрт гарахаас өмнө тосыг шингээх зорилгоор 10 минутын турш түр хашна.
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: Нарны гэрлийн шууд тусгалаас хол, 30°С хэмээс доош температурт хуурай сэрүүн газар хадгална. АНХААРУУЛГА: Зөвхөн мал амьтны хэрэглээнд гадур хэрэглэхэд зориулагдсан. Хүүхдийн гар хүрэхгүй газар хадгална уу. ХҮЧИНТЭЙ ХУГАЦАА: 2 жил
САВЛАГАА: 300 гр
ҮЙЛДВЭРЛЭГЧ УЛС: БНХАУ, Хэбэй Нью Центури фармасептикал компани
МОНГОЛ УЛС ДАХЬ АЛБАН ЁСНЫ ГЭРЭЭТ БОРЛУУЛАГЧ: Монголиан Ветеринари Кооператив дундын хоршоо
Facebook: Мал эмнэлгүүдийн дундын хоршоо www.vet.mn info@vet.mn