МАЛЫН ЭМ, БЭЛДМЭЛ
Шинэ бүтээгдэхүүн 4

АДУУНЫ МАСКЛ & БСАА

НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХЭРЭГЛЭХ ЗААВАР

НАЙРЛАГА:

1.5 килограмм тутамд;

Лейцин …………………………………75гр

Валин …………………………………..41.25гр

Изолейцин ……………………………..41.25гр

Глютамины хүчил……………………..7.5гр

Бутафосфан…………………………….75гр

Л-карнитин гидрохлорид … …………75гр

Витамин В12…………………………...75мг

Натрийн цитрат……………….………..37.5гр

Глюкоз…………………………………..1500гр

ЕРӨНХИЙ ЗҮЙЛ:

Энэхүү нэмэлт бүтээгдэхүүн нь уралдааны үе дэх адууны булчингийн ядралт, өвдөлт, стрессийг бууруулж, булчингийн нөхөн сэргэлтийг идэвхжүүлэхэд туслах тусгай найрлага бүхий бэлдмэл юм.

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:

Бэлдмэлийг адууны булчингийн ядралтыг багасгах, булчинд үүсэх сүүн хүчлийн хуримтлалыг бууруулах, ацидоз, шингэн алдалт зэргээс хамгаалах, булчингийн хэвийн үйл ажиллагааг хангах, уралдааны үеэр булчингийн бэртэл гэмтэл авахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.

ТУН, ХЭРЭГЛЭХ ЗААВАР:

Адуунд зохих тунгийн дагуу өдөрт 1 удаа тэжээлд нь хольж өгнө.

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ:

Нарны гэрлийн шууд тусгалаас хол, хуурай сэрүүн, 30 хэмээс доош температурт хадгална.

АНХААРУУЛГА:

Зөвхөн мал амьтны хэрэглээнд зориулагдсан. Хүүхдийн гар хүрэхгүй газар хадгална уу. Адуунд санамсаргүй тунг хэтрүүлэн хэрэглэсэн эсвэл ямар нэгэн гаж нөлөө илэрвэл хэрэглэхээ зогсоож мэргэжлийн эмчээс зөвлөгөө авна уу.

ХҮЧИНТЭЙ ХУГАЦАА: 24 сар

САВЛАГАА: 1.5 кг

ҮЙЛДВЭРЛЭГЧ УЛС:

БНХАУ, Хэбэй Нью Центури фармасептикал компани

МОНГОЛ УЛС ДАХЬ АЛБАН ЁСНЫ ГЭРЭЭТ БОРЛУУЛАГЧ:

Монголиан Ветеринари Кооператив дундын хоршоо

Facebook: Мал эмнэлгүүдийн дундын хоршоо

www.vet.mn info@vet.mn