БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЗЭЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
Монголын мал эмнэлгүүдийн дундын хоршоо болон “Ветеринари Фанайнс” хоршоо хамтран ажиллах гэрээний хүрээнд хийгдэж байгаа ажлын нэг хэсэг нь Дундын хоршооны үйл ажиллагаанд байнгын идэвхтэй оролцож байгаа гишүүдээ дэмжиж, худалдан авах чадавхыг сайжруулах зорилгоор “Жижиглэн худалдааны санхүүжилтийн зээлийн шугам” юм.
Монголын мал эмнэлгүүдийн дундын хоршоо болон “Ветеринари Фанайнс” хоршоо хамтран ажиллах гэрээний хүрээнд хийгдэж байгаа ажлын нэг хэсэг нь Дундын хоршооны үйл ажиллагаанд байнгын идэвхтэй оролцож байгаа гишүүдээ дэмжиж, худалдан авах чадавхыг сайжруулах зорилгоор “Жижиглэн худалдааны санхүүжилтийн зээлийн шугам” юм.
Зээл олгох нөхцөл:
Ерөнхийн шалгуур:
Бүрдүүлэх материал:
Шугамын зээлийн ерөнхий нөхцөл:
** Зээлийг гэрээний дагуу, ямар нэгэн зөрчилгүй төлж барагдуулсан тохиолдолд талууд харилцан тохиролцож “Зээлийн эрх”-ийн дүнг нэмэгдүүлж, хугацааг сунгаж, хүүг бууруулах боломжтой.
Монголын мал эмнэлгийн салбарын шилдэг малын эмч, мэргэжилтэн, эрдэмтэн мэргэдийн мэргэшсэн чиглэл, практик мэдлэгийг цахим хичээл хэлбэрт оруулан нэгдсэн мэдлэгийн сан бүрдүүлж малын эмч мэргэжлээр ажилладаг, сурдаг, сонирхдог хүн бүхэнд хүргэх байна. ВетАкадеми хуудсанд Халдварт өвчин, Халдваргүй өвчин, АЦЭА, Эм зүй, Лаборатори, Жижиг амьтан, Адууны өвчнүүд, Хууль, эрх зүй, Менежмент, Бизнес удирдлага зэрэг 9 үндсэн чиглэлээр 100 гаруй цахим сургалтуудыг үзэх боломжтой юм.
Дундын хоршооны үндсэн гишүүд нэвтрэх нэрээрээ хандан үнэ төлбөргүй хязгааргүй үзэх эрхтэй болно. Идэвхтэн гишүүд 3 сарын үзэх эрхтэй. Бусад эмч нарын хувьд тухайн vetacademy хэсгээр бүртгүүлэн хичээлүүдээ сонгон төбөрөө төлсөнөөр 24 цагийн дотор хичээлийг нээж үзэх эрхэй болгоно.
Мал эмнэлгүүдийн дундын хоршоо нь нийгмийн хариуцлагын хүрээнд малчдын боловсролыг дээшлүүлэх замаар бүтээмжийг нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдал, хүнсний аюулгүй байдал, эрүүл хүнс, чанартай түүхий эд, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “САЙН МАЛЧИН” төслийг “Тооноос чанар” гэсэн уриатайгаар хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Сайн малчин сургалт, сонин, сошиал суваг, page хуудас, телевиз, радиог ашиглан малчдад мэдээ мэдээллийг тасралтгүй хүргэж байна. Жилд сайн малчин сониныг 60000 ширхгийг хэвлэн гаргаж гишүүдээрээ дамжуулан 21 аймгуудын малчдад үнэ төлбөргүйгээр түгээн ажиллаж байна.
Уг сайн малчин логог Оюуны өмчийн газраар баталгаажуулан сурталчилгаандаа ашиглаж байна.
Эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор хэд хэдэн этгээд сайн дураараа нэгдсэн, хамтын удирдлага, хяналт бүхий, дундын эд хөрөнгө дээр үндэслэн үйл ажиллагаа явуулахаар хамтран байгуулсан хуулийн этгээдийг хоршоо гэнэ.
Хувийн мал эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүх аж ахуйн нэгжүүд гишүүнээр нэгдэх эрхтэй.
Хоршооны жинхэнэ гишүүд жил бүр хоршооны цэвэр ашгаас ногдол ашиг авдаг. Ногдол ашгийг таны хувь нийлүүлсэн хөрөнгө болон борлуулалтын дүнд уялдуулан тооцдог болно
Бараа бүтээгдэхүүн худалдан авах эрхийг зөвхөн аж ахуй нэгжид олгох ба иргэний хүрээнд манайхаас бараа бүтээгдэхүүн авах эрх үүсэхгүй болно.
Зээлээр бараа бүтээгдэхүүн худалдан авах аж ахуй нэгж нь Дундын хоршооны жинхэнэ болон идэвхтэн гишүүнээр элссэн байх ба зээлээр авсан барааг 1 сарын хугацаанд төлж барагдуулна.
Хавар болон намрын улиралд жилд 2 удаа урамшуулал зарладаг бөгөөд дундын хоршооны үндсэн болон идэвхтэн гишүүд оролцох эрхтэй.
Тус дундын хоршоо нь “Сайн малчин” сониныг жилд 2 дугаар хэвлэн гаргадаг бөгөөд хоршооны үндсэн гишүүдээр дамжуулан малчдын гарт хүрдэг. Та сум орон нутгийнхаа дундын хоршооны үндсэн гишүүн мал эмнэлгээс сониноо аваарай.
Долоо хоног бүрийн Пүрэв гарагийн 18:00 цагаас 19:00 цагийн хооронд Малчин ТВ-ээр шууд нэвтрүүлэг мөн Бямба гарагийн 11:00 цагт шууд нэвтрүүлгийн давталт цацагддаг. Баасан гарагт тус ТВ-ийн фейсбүүк хуудсанд мөн нэвтрүүлэг тавигддаг
Монголын мал эмнэлгүүдийн дундын хоршооны фэйсбүүк фэйж дээр 7 хоног бүрийн эхэнд тухайн орох багшийн мэдээлэл болон хичээлийн сэдэв агуулгыг zoom линкийн хамт нийтэлдэг. 4 дэх өдрийн 16 цагаас онлайнаар хичээлийг ордог учир та тухайн цагтаа линкээрэ
Тус тэмцээн нь Малын эмч мэргэжлийг эзэмшсэн хүн бүхэнд нээлттэй бөгөөд жил бүрийн 12 сарын эхээр болдог сагсан бөмбөг, гар бөмбөг (холимог), ширээний теннис, шатар гэсэн төрлүүдээр зохион байгуулагддаг.